Их Британид лалын шашны үзэлд нийцсэн Барби хүүхэлдэйг худалдаанд гаргажээ. Барбинуудыг гивлүүртэйгээр зохион бүтээсэн байна.
Барууны соёлыг үзэн яддаг Иран улсад Барби хүүхэлдэйг хатуу хориглодог юм. Харин тус улсын эрх баригчид өөрсдийн соёлыг бэлгэдсэн барбиг дэмжиж байгаа бололтой. Зохиогчийн нотолж буйгаар ийм хүүхэлдэй эцэг эхээс их өндөр үнэлгээ авсан аж. Учир нь жирийн Барби хүүхэлдэйг охид нь сонирхдог хэдий ч тэд хүүхдүүддээ авч өгч чаддаггүй аж.