Реалити-шоугаар од болсон Ким Кардашьян ирэх оны нэгдүгээр сард Дубайд Арабын шейхтэй 1 сая ам.доллараар оройн зоог барих болжээ. Саяхан Ким Кардашьяны инстаграмд Арабын нэгэн шэйх болох Адель аль Отайби “Үзэсгэлэнт бүсгүйтэй нэгэн үдшийг өнгөрөөсний төлөө сая доллар өгөхөд бэлэн байна” хэмээн бичсэн байна.
Энэхүү мэдээллийг уншсан Ким тэр даруйдаа хүсэлтийг устгасан байна. Магадгүй Ким олны хэл амнаас зайлс хийхийг ч хүссэн биз.
Харин энэ бүхэнд түүний нөхөр Канье Уэст ямар хариу өгөх нь сонирхолтой байна. Гэхдээ иймэрхүү явдлыг Уэст тийм ч дургүйцэн хүлээж авдаггүй байх. Учир нь түүний эхнэр өнгөрсөн хавар түүний гэргий 500 мянган ам.доллараар Австрийн магнат, настай эр Ричард Лунгерийн хамт Венийн цэнгүүнд оролцож байсан билээ.