Гэрийн нөхцөлд хийх боломжтой энэ аргуудыг хэрэглэснээр та үсчинд очиж цаг зав, мөнгөүрэх хэрэггүй болно.
Хүүхэд төрүүлсэнээс 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь үс идэвхитэй ургуулдаг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар үс унах үйл явц хэвийн үедээ ордог. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.
Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдийн үс их унахад нөлөөлдөг. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.
Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс уналт зогсоно. Харин нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашигладаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар сорвижилт болон үс уналтын гол шалтгаан болно.
Ердийн халзрал гэж юу вэ?
Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг бөгөөд эрэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог юм. Эмэгтэйчүүдэд ч үсний халзрал үүсдэг. Энэ үед үс нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.
Үс уналтыг яаж зогсоох вэ ?
Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ хийдэг. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр сольж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдагдлаас болсон үс уналтыг зогсоож болно. Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандах нь зүйтэй.