Германы “IZAO” загварын агентлагт ажиллаж make up болон стилистийн чиглэлээр суралцаад ирсэн загвар өмсөгч С.Төгс үрийн зулай үнэрлэж ээж болсон билээ. Загварын тайзан дээр хамтдаа алхсан модель залууг амьдралынхаа ханиар сонгосон ч удалгүй хоёр тийш болж мөн л дахин мэргэжил нэгт залуутай амраглах болсон. Тэрбээр өвөрмөц төрх, шулуухан яриагаараа олны анхаарлыг татдаг нэгэн бөгөөд гадаадын загварын агентлагуудтай хамтарч ажиллан, эх орныхоо нэрийг олон улсад дуулгаж яваа.
Өдгөө Сингапурын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа С.Төгсийн бухимдлыг хэн нэгэн хүргэсэн бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Бүх юм аа найз охиноороо даалгаж хувцас хүртэл авахуулдаг арчаагүй залуус яасан олон болцон юм бэ… Гар хөл толгой нь бүх юм нь байхад юу дутсан гэж тэгж арчаагүй амьдардаг байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн