Аманд ороод уусах мэт сайхан амттай, чихэрлэг бус булочк, гурилан боовыг хийх аргыг танилцуулъя. Хөрөнгөөр хурдан исгэх энэ аргаар гурилаа зуурч, мөн загасан талх, пирожки ч хийж болно.
Хамгийн гол нь ийм боов, талх хэд хоног хатахгүй. Гурилаа 2 үе шаттай зуурна.
1-р үе. Орц:
•1 хоолны халбага хуурай хөрөнгийг (дрожж)
•2 хоолны халбага саахар
•3 хоолны халбага гурил
•300 мл бүлээн ус буюу сүү
Дээрх бүх хольцыг нийлүүлж, сайн хутгана. Ингээд 15 минут бүлээн газарт тавиарай.
2-р үе
Энд хэрэгтэй зүйл бол:
•1 цайны халбага давс
•1/3 аяга ургамлын тос
• 2-2,5 аяга гурил
15 минутын дараа 2 аяга гурилаа шигшинэ. Одоо давс, ургамлын тосыг зуурмаг дээрээ бага багаар аажим аажмаар нэмсээр гарт наалдахгүй болтол зуурна. Ингээд дахиад дулаан газарт 15 минут байлгана.
Зуурсан гурил 1,5 дахин хөөх ёстой. Ингээд булочк хийх бол бөөрөнхийлөөд тавиураа тослон тавина.
Өндөг сайн хутган булочкад түрхвэл гоё, улаан болно. Ингээд шарах шүүгээг 180 градус хүртэл халааж, жигнэнэ.
www.mnews.mn