Ер нь эмэгтэйчүүд маань нөхөрт гарлаа л бол хувь заяагаа бүхэлд нь эр хүнд даатгачихдаг. Энэ зангаасаа болоод өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, сонирхлоосоо аажмаар татгалзах болдог. Иймээс эр хүнтэй харьцаа тогтоохдоо эхнээсээ “би” хэмээх орон зайгаа хадгалж байх нь чухал юм.
Ингэснээрээ:
– Мэдрэмжээ хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй зүйлс,
– Өөрийнхөө дотоод сэтгэлээ чагнаж сурах,
– Бусдын нөлөө, хүчинд автагдахгүй байх,
– Өөрийгөө үгүйсгэхээс сэрэмжлэх,
– Найз хар хүүгээ сайтар мэдэх болно.
– Үлгэрт хэдий чинээ их яарна төдий чинээ өөртөө аюулыг дагуулж явдаг.
– Хайр сэтгэлийн хөрөлтөөс болж өөрийн “би” хэмээх хил хязгаараа олж авах болно.
– Эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг нэг алдаа бол “одоо би түүний өмнө бөхөлзөж л байя. Харин дараагаар нь бүхнийг өөрийнхөөрөө хийх болно” хэмээн боддог явдал юм.
– Зарим нэг хориог өөрчлөх.
– Нөхрийнхөө зөвшөөрлөөс үл хамааран өөрийнхөө зөв гэж бодсоныг хийж байх. Тухайлбал зүгээр л ганцаараа байх, найз нөхөдтэйгээ хаашаа ч хамаагүй хамт явах, өөрийнхөө үзлээр мөнгөө зарцуулах гэх мэт.
– Хэрүүл гарсан үед эцэг эхийнхээ нэрийг барих, өнгөрсөнд болсон явдлаа нуух, бусдын утасны мессэж шалгах, зөвшөөрөлгүй эд зүйлсийг нь хаях гэх мэтийг хориглох хэрэгтэй.
– Хэрэв та өөрөө хүсэхгүй байгаа л бол өөрийгөө албадан байж аливаа зүйлийг хийх гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь ихэвчлэн бусдын нөлөөн дор явагддаг процесс юм.