Топ Г.Алимаа сагсчин залуутай гэрлэж, Монголын цуутай бүсгүйчүүд гадаад эрийн цайг чанаж байна

a5f6a14812f564c0big
 Хувийн амьдралын нь дуулиан шуугиан, загварын тайзан дээрх өнгө төрх нь бүдгэрдэггүй топ бүсгүйчүүдийн жагсаалтыг топ модель Болормаа эхлүүлж, загварынхан дундаа “том” гэгддэг Цолмон, топ модель Алимаа, мисс Түмэнхүслэн, топ модель Оюунтуяа нар үргэлжлүүлнэ. Монгол улсын нүүрийг олон улсын загварын тайзан дээр олон жил тахалсан топууд хувийн амьдралаа төвхнүүлж, загварын тайзнаа зодог тайлж эхэллээ.
582859535e80edeabig
Отгон топ модель Алимаа сагсчин залуутай гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн бол топ модель  “том” Цолмон, топ модель Оюунтуяа, мисс Түмэнхүслэн, загвар өмсөгч Уранбилэг нар Герман  эр түшиж, хол газар бэрлээд байна. Цагтаа Даян аварга А.Сүхбатын нүдэнд өртөж, Х.Баянмөнх аваргын охинтой эр нөхрийг нь булаалдан үсдэлцэж явсан топ модель Алимаа “Мобиком” компанийн нүүр царай болж, топ модель авдаг жилээ “Монгол Газар” компанийн захирлын туслахаар ажиллаж байсан нь модель бүсгүйн хувийн амьдралыг дахиад л олны анхаарлын төвд аваачиж байв.
uran-link3
Олон жил эрчүүдийн хөхийг хавтгаж явсан топ модель Алимаа амьдралын ханиараа жирийн нэгэн тамирчин залууг сонгосон нь А.Сүхбат аваргын авааль эхнэр Баясаатай үсдэлцэж явсан дуулианаас нь илүү шуугиан тарьж чадсан.  Гэвч топ модель Алимааг халаас зузаан, чинээлэг эрийн цайг чанана гэж хүлээж байсан фенүүдийн нь хүлээлт талаар өнгөрч, модель бүсгүй “Спирт Бал Бурам” ХХК-ийн “Хараагийн Харцагууд” багт тоглодог Давхарбаяр гэдэг сагсчин залуутай  хуримлаж,  үрийн зулай үнэрлээд байна.
shudarga_mn_1418963439_sansar-nuhur
Мистер Баянхүүтэй амьдарч, хувийн амьдрал нь байнга л олны хэл аманд өртөж явсан топ модель Оюунтуяа Германы нэртэй  загварын агентлагийн захирал өөрөөсөө олон насаар ах Герман эрхэмтэй гэрлэж , монголын загварынхныг хөгшин Европтой ураг барилдуулсан нь ар араасаа олон топыг дагууллаа. Гитарчин Өөжгийтэй амьдрал холбож явсан мисс Түмэнхүслэн хоёр дахь нөхрөө орхиж Герман эртэй гэрлээд гурван жилийг үдэж байгаа бол мөн л гитарчин Өөжгийтэй амьдрал холбож, үрийн зулай үнэрлэсэн модель Уранбилэг герман эр түшжээ. “Шилмэл загвар” агентлагийн  нүүр царайг загварын тайзнаа олон жил тахалсан топ модель “том” Цолмон герман эртэй гэрлэж, өнгөрсөн хавар үрийн зулай үнэрлэжээ.
1(4)
Фото мисс Ц.Сансармаа Германы элчингээр монголд ажиллаж байсан Томас Шрьертэй гэрлэж, ээж болсон. Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явсан.  Америкийн Лос Анжелост амьдардаг Сансармаа нөхөр Томас Шьрертай үе үе Монголдоо ирж, ээжтэйгээ уулзаад буцдаг. Монголдоо ирээд гэртээ нам гүмхэн амарч байгаад буцдаг болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй гэнэ.
20140723090958
Ер нь Монголын үе үеийн миссүүдээс гадаад эрийн цай чанаж явсан  ганц бүсгүй бол мисс Сансармаа. Тэгвэл камерийн өмнө зоригтой нүцгэлж, фото модель алдрыг хүртсэн мисс Шүрэнцэцэг мөн л европт амьдарч байгаад саяхан эргэж иржээ. Монголын топуудыг загварын тайзнаа зодог тайлуулж, гал тогооныхоо өрөөнд уяж орхисон европчууд дахин хэдэн ч топыг урвуулан авч одохыг хэн мэдлээ….
1121811218
http://www.shudarga.mn/news/17301.html

оригинальный чехол для ipadwebsites for escorts


Топ Г.Алимаа сагсчин залуутай гэрлэж, Монголын цуутай бүсгүйчүүд гадаад эрийн цайг чанаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.