Сайн байцгаана уу, би энэ сайтын байнгын уншигч байна. Энэ удаа өөрийн асуудлаас хуваалцах гэсэн юм. Та бүхэн чадахаараа хариулж өгөөрэй. Би одоогийн найз залуутайгаа удахгүй 3 жил болох гэж байна. Энэ хугацаанд бидэнд сайхан муухай баяртай жаргалтай эсвэл муудалцах үе зөндөө л тохиолдсон. Муудалцлаа гэхэд хэрүүл болохоор маш том хэрэг яг үнэндээ байгаагүй ээ. Тэр маань надад маш их хайртай би ч бас тэгээд өөр хүн амьтантай харьцаж байсан удаа байхгүй, намайг элдвээр доромжилж ч байсангүй. Маргаан гарах бүрт л бараг тэр буулт хийж, би өөрийнхөөрөө зүтгэдэг. Ингэж болохгүй, эмэгтэй хүний уужуу ухаан, арга залт гээд бүгдийн мэддэг мөртлөө тэрийг хэрэгжүүлж чадахгүй юм. Би уурлахаараа солиотой хүн шиг л болдог. Түүнийгээ их зовоож байгаагаа мэднээ өөрийгөө ч үүндээ харааж зүхдэг. Намайг ингэж аашилж, муу муухайгаар хэлсний дараа ч чамайг харахаар өөрийн эрхгүй буулт хийчихээд байх юм.
Би чамтай хэрэлдэхийг хэзээ ч хүсдэггүй гэдэг. Бидний маргаан ихэвчлэн би л эхлүүлдэг. Чи надад анхаарал тавьсангүй, над руу залгасангүй гэх жижиг сажиг шалтгаанаас болж. Яг үнэндээ би хэтрүүлээд байдаш юмаа ихэвчлэн ургуулан бодно. Үүнийгг эс тоцвол бид бусад тал дээр үнэхээр нийцтэй сайхан байдаг. Би өөрчлөгдөе гэж зөндөө олон удаа хичээж үзсэн бахь байдгаараа л. Энэ удаа жинхэнээсээ том өөрчлөлт хиймээр байна гэхдээ яг яаж гэдгээ мэдэхгүй байна. Та бүхэн надад туслаач. Бахь байдгаараа байгаад л байвал ирээдүйд түүнийгээ алдчихвий гэж айж байна. Эцэст нь салалтаар өндөрлөмөөргүй байна түүнтэйгээ гэрлэж, хүүхдүүдийг нь төрүүлж, хамтдаа аз жаргалтай л амьдрахыг хүсч байна. Энэ зангаа засахад минь та бүхний зөвлөгөө маш том тус болно гэж бодож байна…