Дэлхийн эмэгтэйчүүдийн тоо цөөрсөөр

Сүүлийн жилүүдэд дэлхийд мэндэлсэн эмэгтэй хүүхдийн тоо дээд амжилт тогтоохоор цөөн байна гэж Британийн «Телеграф» сонин мэдээлжээ. Дэлхийн хүн амын тоо нэмэгдсээр байгаа ч шинээр мэндэлсэн эмэгтэй, эрэгтэй хүүхдийн тоо маш хол зөрүүтэй байгааг сонин тэмдэглэсэн байна. Энэ нь хүн ам зүйчдийн сэтгэлийг түгшээх болжээ. Ойрын 10 жилд эмэгтэйчүүдийн тоо цөөн байгаа байдал нь дэлхийн дулаарлаас дутуугүйгээр хүн төрөлхтөнд нөлөөлж болзошгүй хэмээн тэд үзэж байна. Дэлхийд дунджаар 100 эмэгтэй хүүхдэд 104-106 эрэгтэй хүүхэд ногддог аж. Эрдэмтдийн хэлснээр, жил бүр эрэгтэйгээсээ олон эмэгтэй хүүхэд мэндэлдэг орон маш цөөн байдаг, бараг ховор үзэгдэл гэнэ. Харин 100 охинд 112 хүү ногддог Энэтхэг, Вьетнам, 100 охинд 120 хүү ногддог Хятад, тэрчлэн Азербайжан, Гүрж, Серб, Босни зэрэг улсад эрэгтэйчүүддээ эмэгтэйчүүд нь хүрэлцдэггүй байна. Жишээ нь, Энэтхэгт хүмүүс хүүтэй болохыг хүсдэг уламжлалтай.

Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь охин болохыг мэдвэл үр хөндүүлдэг аж. Үүний улмаас жил бүр дэлхий дээр эм хүйсийн 160 сая орчим үр хөврөл үхэж байна. Энэтхэг, Хятадын эрх баригчид хүүхдийн хүйсийг тогтоолгох замаар үр хөндүүлэхийг хориглосон хэдий ч энэ хууль төдийлөн мөрдөгддөггүй болохыг хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ эдгээр улсад цаашид эмэгтэйгээсээ олон эрэгтэй хүүхэд мэндэлсэн ч өнөөгийн хүн ам зүйн байдалд хүчтэй нөлөө үзүүлэхгүй болов уу гэж эрдэмтэд үзэж байна. Жишээ нь, Хятадад насанд хүрсэн эмэгтэйчүүд дутагдаж байгаа нь эрчүүд сүйт бүсгүй хайн Вьетнам, Солонгос руу цагаачлан гарахад нөлөөлж байна. Олон эрчүүд Өрнөдөөс гэр бүлийн аз жаргалыг хайхаар шийдэж, эсвэл интернэтээр гадаадын бүсгүйчүүдтэй танилцаж, Хятадад ирэхийг ятгадаг ажээ. Хүйсийн тэгш бус харьцаа дэлхий ертөнцөд ямар уршиг тарихыг урьдчилан хэлэх аргагүй гэж хүн ам зүйчид ярьж байна. Ойрын 10 жилд секс-аялал жуулчлал урьд байгаагүйгээр газар авч болзошгүй гэж судлаачид үзжээ. З.Амгаланaracer.mobiпродвижениепродвижениескачать вконтакте взломщикчехлы iphone 6приват кредитка универсальная условияbingo automatico gratis espanolvip escort los angelesbedava casino slotuk casino games online play online casino games nowвосхождение килиманджарофитнес клуб олимп марьино отзывыденьги в долг срочно гомельтур в сочи в маестоит ли брать кредит в альфа банкевосхождение на килиманджаро на новыйлучший пл¤жный отдых в маекупить тур в турцию на май 2015товары для домахолидей вилладж 4 болгария турысковорода биол с керамическим покрытиемпродвижение сайта в яндекс бесплатноportugal in portuguese translateсоздание репутации в интернетепроектирование домов новосибирскбиорезонансная диагностика киевраскрутка сайтов


Дэлхийн эмэгтэйчүүдийн тоо цөөрсөөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.