Хөгжмийн ертөнцийн хамгийн баян хосын нэг дуучин Бейонси Ноулз, реппэр, продюссер Жей-Зи нар Исландад амралтаа өнгөрүүлжээ. Тэд тус улсын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж, цасны мотоциклиор зугаалж, тансаг зэрэглэлийн амралтын газар буудалласан байна.
Бейонси Ноулз “Forbes” сэтгүүлээс гаргасан 2014 оны хөгжмийн ертөнцөөс хамгийн их ашиг орлого олсон алдартнуудын жагсаалтад 155 сая ам.доллараар хоёрт бичигдсэн юм. Жагсаалтыг хип хоп продюссер Др Дре 600 сая ам.доллар олсноороо тэргүүлсэн билээ. Бейонси Ноулз болон Жей-Зи нарын 2014 оны орлогыг нийлүүлбэл 215 сая ам.доллар болно.
Ц.Анна
time.mn