Гулшан Иминжан бол терроризмтэй тэмцэх тусгай албаны уйгар гаралтай офицер билээ.
Тэрээр цагдаагийн сургуулиа төгссөнийхөө дараагаар тусгай албаны баг бэлтгэх баазд ажиллаж байгаа аж. Үзэсгэлэнт цагдаа бүсгүйн хувьд тэрээр өөрийн гэр бүл болон үндэс угсаагаараа машид бахархаж явдаг гэнэ.
“Бид инээмсэглэж байхдаа үргэлж итгэл дүүрэн байх хэрэгтэй мөн дэлхий дахинд уйгарчууд хичнээн гайхалтай болохыг харуулах ёстой” гэж Гулшан хэлж байна. Тэрээр хамгийн үзэсгэлэнтэй зүйлс тодорхой соёлыг хамаарсан байх ёстой гэж итгэдэг аж.
Гулшаны аав нь Өрөмчийн цагдаа бөгөөд түүний нөхөр нь хил хамгаалагч цагдаа аж. Гулшан болон Перук Яасин хоёр 2013 оны гуравдугаар сард гэрлэжээ. Бал сарынхаа дараагаар тэд ажлаасаа болоод тусдаа амьдрах болсон байна. Тэд бие биетэйгээ сард ердөө ганцхан удаа уулздаг ажээ. Заримдаа Гулшаныг Өрөмчид ажилтай байх үед нь Перук ирдэг аж.
“Бид заримдаа утсаар видео чатаар харьцдаг. Магадгүй бидний ажлаас болоод бусад хосуудын хийдэг романтик зүйлсийг ховорхон хийдэг байх. Бид үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг ойлгодог.” гэж Гулшан хэлжээ.
“Миний ах нар болон үеэлүүд бүгд цагдаа.” Гулшан энэ талаараа ихэд бахархалтай ярьдаг юм. “Манай гэр бүлд найман цагдаагийн офицер бий! Бидний ганц харамсдаг зүйл бол бидний хэн нэгэн заавал баяр наадмын үеэр ажилтай байдаг тул бүгд нэг дор цугларч чаддаггүй” хэмээсэн байна.