3 сая дахь иргэнээ хүлээж авахад бэлдэж байна

1559653Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ирэх оны нэгдүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутанд олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж, алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах аж. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт хариуцууллаа. Чацуутнуудад олгох гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй гэдгийг Засгийн газраас мэдээллээ.

 

санаторий аквалооescorts directory


3 сая дахь иргэнээ хүлээж авахад бэлдэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.