Өвлийн хүйтэн өдрүүдэд, даарсан үедээ халуун сайхан шөл уухыг хүсдэг үү? Тэгвэл та бүхэндээ “Танд хэрэгтэй” булангаараа “Илчлэг шөл”-ийг хэрхэн хийх аргыг хүргэж байна.
Орц
Яс махны шөл – 30мл
Машиндсан үхэр мах – 120гр
Өндөгний цагаан уураг – 1ш
Гурил – 20гр
Ургамлын тос – 30гр
Ургамалааар вандуй – 20гр
Лууван – 30гр
Төмс – 90гр
Цэцэгт байцаа – 30гр
Чанцай – 2гр
Яншуй – 10гр
Дүпү – 30гр
Сонгино – 10гр
Сармис – 3гр
Цагаан гаа – 2гр
Хар перец – 2гр
Хийх арга
Машиндсан махандаа сүүнд дэвтээсэн талхыг шүүснээс нь шүүж өндөгний цагаан уураг болон давс амтлагчуудаар амтлан бөөрөнхий мах бэлтгэн гурилд өнхрүүлж халаасан тостой хайруулд хөнгөн шарж бэлтгэнэ.
Лууванг сармис хэлбэртэй хэрчиж халаасан тостой хайруулд хөнгөн хуурна.
Төмсийг сармис хэлбэртэй хэрчиж их тосонд шарна.
Шөлөө буцалгаж лууван чанцай цэцэгт байцаа яншуй хийж буцалгаад бөөрөнхий махаа нэмэн хийж гүйцэт болгоод амтлагчаар амтлан дүпү, төмсөө хийж бэлэн болно
– See more at: http://www.unen.mn/content/44360.shtml#sthash.0a1XNjEg.dpuf