Монгол улсын Ерөнхий сайдын хатан “алтан навчит хошой хатан далай дагина Дара” Магсаржав

С.Чулуун “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД ОРОСЫН ЭЗЭНТ УЛСАД” (Түүх – гэрэл зураг) Улаанбаатар. 2014 номноос
1798743_843480812394278_6549908619636789537_n
“Монгол улсын Ерөнхий сайдын хатан “алтан навчит хошой хатан далай дагина Дара” Магсаржав нь Түшээт хан аймгийн Түдэв гүний хошуунд 1885 онд төрсөн. Сайн ноён хан Намнансүрэнтэй ханилан хоёр хөвгүүн төрүүлсэн боловч бусад хатдын хар муу санаагаас болж хорлуулсан бөгөөд түүний дараа Авидынгэрэл хэмээх хүүг өргөн авсан юм. Аман түүхийн мэдээгээр 1901 оны орчим ханилан суусан гэдэг. Нутгийн олон ихэд хүндэтгэн Магсар хатан хэмээн нэрлэдэг байжээ. Харин уг айлчлалаас буцаж очсоны дараа 1915 оны орчимд нэгэн хүү төрүүлсэн нь Батсүх хэмээх нэртэй байв. Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнг таалал болсны дараа Магсар хатан хөхүүл эх Долгорыг хань татаж Хөгшин тээл, Гүн нуур хэмээх газраар нутаглаж байжээ.

Ардын хувьсгалын жилүүдэд хоёр ч удаа хөрөнгийг нь хурааж авсан бөгөөд тэрээр алтан цөгц 3, мөнгөн цөгц 10 гаруй, 130-аад малтай үлджээ. Гэвч удалгүй өргөмөл хөвгүүн нь түвэдэд одож, ганц хөвгүүн Батсүх нь 1929 онд нас баржээ. Тэрээр хожим 30-аад оны үесэд Улаанбаатарт орж ирж 1960-аад онд 80 гаруй насандаа өөд болжээ. [Н.Даваадаш. Өвөрхангай аймгийн Уянга сумын түүх, шашдирын хураангуй. УБ., 2011. 30-32]. Уг зураг “Центральный государственный архив кинофотодокументов Санкт-Петербурга” (ЦГАКФФДСПб) архивын ЦГАКФФД СПб-т Д18645 – пребывание в Россий. СПб. 1913 г. Женя князя Сайн ноин хан Намнансурун в богатом национальном поряде (Сайн ноён хан Намнансүрэнгийн чинээлэг үндэсний хувцастай хатан) хэмээх зураг юм. Хэвлэлд анх удаагаа нийтлэгдэж буй”наклейки для iphone 4uk dubai escorts


Монгол улсын Ерөнхий сайдын хатан “алтан навчит хошой хатан далай дагина Дара” Магсаржав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.