Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог

7334432_orig-    Би амьдралдаа цөөхөн уйлсан.
Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
-    Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй.  Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.
Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.

-    Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй. Чамайг бүдэрч унахад хэн нэгэн татаж босгодог. Босгож ирээд тэд шархыг чинь арчих алчуур өгдөг. Тэгээд нулимсыг чинь арчиж өгөөд явдаг. Чиний нулимс шидтэй.

-    Намайг бүдэрч унахад хүмүүс тойроод гардаг. Тэд гараас минь атгаад татаж байгаагүй. Ганцхан удаа би нэг бүсгүйтэй гар барьж үзсэн. Тэр бол тохиолдол байсан. Бүсгүй миний хөлөн дээр гишгичихсэн болоод надаас уучилалт эрээд гар барьсан санагдана. Тэрхүү гар нь хүйтэн мөртөө хэтэрхий яхир ясажсан гарын сарвуу байсан.

Чамайг алдаа гаргахад хүмүүс уучилдаг, тэрхүү алдаа чинь чамайг улам өхөөрдөм хөөрхөн болгодог.

-    Намайг алдаа гаргахыг хэн ч зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг. Өөрсдөө хэзээ ч чадахгүй зүйлээ надаас нэхдэг би хичээдэг, оролддог. Ямар нэгэн үр дүнд хүрдэггүй. Харин эсэргүүцэл шүүмжлэл хүртдэг. Тэрнийг нь би магтаал сайшаалаас илүү шагнал урамшуулал гэж ойлгодог.

Чамд гоёл их зохидог. Шаазан хүүхэлдэй шиг гөлгөр өхөөрдөм болж хувирдаг. Дур булаам болгодог. Чихэр шиг хүлхэмээр болдог.

-    Надад зохидоггүй. Хэтэрхий биеэ барьсан орчинд би дасаагүй. Надад номхоруулдаг цамц өмссөн мэт сэтгэгдэл төрдөг болоод тэр.

Чи гайхамшигтай сайхан инээмсэглэж чаддаг. Дургүй зүйлдээ ч чи хуурамчаар инээмсэглэдэг. Инээд чинь бүгд худлаа ч хүмүүст чиний инээд таалагддаг. Тачаангуй, урин дуудсан харцтай болж хувирдаг.

-    Би худлаа инээж чаддаггүй. Магадгүй болхи бүдүүлэг байж мэднэ. Хүчлэж инээхээр хүмүүсийг цочоож юм уу жигшээж магадгүй гэж айдаг. Харин би толины өмнө зогсоод хуурамчаар инээх гэж оролдох өөрийгөө хараад үнэн санаанаасаа шоолж инээдэг. Хичнээн тэнэг харагдах болохыг би тэгж мэдэрдэг.

Чамайг орчлонгоор нэг магтан дуулж, шүтэн биширдэг. Чиний гоо сайхныг шүтэн биширсэн зураач уруулыг чинь урлахын төлөө цусаараа зурхыг, зэрвэс тулгарсан харцанд чинь сэтгэл нялхарсан найрагчийг шүлэгтээ согтохыг би харсан. Зарим нь солиорсон. Тэд хичнээн ч зууны турш чамаар л амьдралынхаа утга учрыг тодорхойлж явсныг нь харин чи ойлгодоггүй. Ойлгох нь ч чамд тийм чухал биш. Сүүлд чи бүүр сүүлдээ өөрийгөө зурж өөрийнхөө тухай зурж бичдэг болсон. Намайг энэ орчлон дээр байдаг гэж чи мартсан.

-    Харин намайг хэн ч тэгж урлагын тэнгэрт залах гэж оролдоогүй, тийм бодол толгойд нь орж ирээ ч үгүй, ирэх ч үгүй биз. Харин хэзээ мөдгүй ус галруу ороход ч бэлэн байлгах гэж сургасан. Гэхдээ би чамайг урлагын тэнгэр гэж үздэг нэгэн.
Чи өөрөөсөө сайхан нэгэндээ атаахдаг. Тэгээд тэр хорсолоо тайлах гэж хэн нэгэнд муулдаг. Алхсан алхааг нь тоолж, улыг шагайдаг. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хэзээ ч түүн шиг болох гэж хичээж үзээгүй. Тэр нь зохих ч үгүй гэж үздэг. Чи дэндүү ихэмсэг бардам юм чинь.

-    Харин би өөрөөсөө илүү нэгэндээ талархаж явдаг. Түүнийг би дуурайх гэж оролддог. Их зүйл суралцдаг. Саяхан би нэг тийм сайхан залууг харсан. Тэр ихэмсэг хэрнээ дөлгөөн харцтай залуу байсан. Тэрийг хараад би их зүйл бодсон. Ядаж л халаасандаа мөнгөгүй хэрнээ ихэмсэг алхаж сурсан.
Гэхдээ би чамд хайртай, чамд сэтгэл минь хоргоддог. Чамайг харах, хайрлах гэж би энэ орчлонд ирсэн. Надад байхгүй юм бүхэн минь чамд байдаг.  Надад атаархал, үзэн ядалт гэж үгүй. Миний эхлэл чи, чиний эхлэл би байх болно гэдэгт итгэдэг Эр хүн.аквалоо ценыoutcall escort agency


Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.