Орц:
- Үхэр элэг – 180 гр
- Хонины сүүл – 50 гр
- Гахайн утсан мах – 50 гр
- Өндөг – 1 ш
- Гурил – 30 гр
- Давс – 2 гр
- Сонгино – 30 гр
- Улаан лооль – 30 гр
- Салат байцаа – 30 гр
- Өргөст хэмх – 30 гр
- Олив тос – 20 гр
- Төмс – 150 гр
- Чили кетчуп – 20 гр
- Хадны чанамал – 10 гр
- Ворчестр соуc – 5 гр
- Лимоны шүүс – 5 гр
- Ногоон сонгино – 20 гр
- Бэлэн төмс – 150 гр
Хийх арга
1. Хонины сүүлийг нимгэн хэрчиж сонгиныг нарийн хэрчээд халаасан хайруулд хамт хуурч шанз бэлтгэнэ.
2. Үхрийн элгийг гадна хальсыг нь хуулж цэвэрлээд элгээ хагас зүсэж бэлдсэн шанзаа хийж гаднаас нь давсаар амтлаад гурил өндөгийг холиж элгээ бүрж их тосонд шарж болгоно.
3. Салат навч, улаан лооль, өргөст хэмх, сонгино зэргийг олив тосоор амтлаад хачир бэлтгэнэ.
4. Чили кетчуп хадны чанамал ворчестр соус лимоны шүүс зэргийг хольж жигд холиод соус бэлтгэнэ.
5. Бэлэн хөлдүү төмсийг их тосонд шарна.
6. Шарсан элэг шинэ ногоо, шарсан төмс соусаар хачирлан хоол бэлэн болно.