Хайртай аав минь ээ!
Сайхан өглөөний мэнд !
Саяхан л нулимсаар нүдийг тань дүүргэж
Санаа алдуулж зүрхийг чинь өвтгөсөн зөрүүд охин чинь нэг нас нэмж сэрлээ таньдаа баярлалаа!
Зүгээр дээ охин чи минь мундаг гэж
Зүүний сорвийг минь алгаараа нуун тайвшруулж
Одоо хоёулаа айх зүйлгүй дээ гэж
Олон хоногийн айдсаа нуун байж мишээсэнсэн.
Охин нь таньдаа уритаж амлахгүйгээр хүн болноо
Огт өөр янзаар өмнөөс чинь инээх болноо
Мянга . . .түм , хэдэн зуун өдөр
Манаач хийлгэн хажуудаа суулгасан
Өөдгүй заяат өөрийн бие ээ хүч нэмэн
Өдөр бүр ирэхэд чинь цай чанаж инээж угтах болноо.
Та минь одоо надад бүү зовоорой
Таны эзгүүд дуу аялаад хогоо шүүрддэг болноо
Ирээч гэж уйлан дуугарч утас зохихгүй ээ
Энд тэнүүгээр явж бгаад ир гэж чөлөө өгөх болноо
Ачийг нь хариулах гээд хайрыг тань хэмжих гэтэл
Арай л их юм байна аа бодсоноос ч агуу юм .
Чадал минь хүрэх ганцхан ачлал байна охинд нь та сонсооч!!
Чихийг тань халууцуулж нүдийг чинь дальдруулах нүглээс холуур байж
Чин шударгаар , нэн жаргалтайгаар бүтэн бүрэн сайхан амьдарч
Ар өврөөс чинь зулгаан мацах
Алаг үрсээр таныгаа тойруулж
Хүнээс дутаахгүй таныгаа бардам суух
Хүнс , дулаанаар гачигдуулахгүй өөртөө л хангалуун өөдрөг амьдрал бүтээж жаргаах болноо.
Хүрж чадах ганцхан амлалт л энэ байна !!