Леди Гага хуримаараа цагаан даашинз өмсжээ
Дуучин Леди Гага жүжигчин Тэйлор Кинни нар 2014 оны аравдугаар сарын дөрвөнд Итали улсад нууцаар хуримласан ба энэ талаар дуучин бүсгүйн найз жүжигчин София Буш “The Daily Mail” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн аж.
Тэрбээр хэлэхдээ “Гага хуримынхаа үеэр яг л сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй харагдаж байсан. Гага цагаан өнгийн даашинз өмссөн. Хэвлэлүүдийн бичиж байгаа шиг хар эсвэл улаан өнгийн даашинз байгаагүй” гэсэн байна.
Хүсэн хүлээсэн хурим боллоо
Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар энэ онд Францад нууцаар хуримласан билээ. Тэдний албан ёсны хуримын зургийг хамгийн анх “People” сэтгүүлд нийтэлж бөгөөд “Hello” сэтгүүлийн нүүр хуудаст гарсан юм.
Хосууд хуримынхаа үеэр ганц ч хэвлэлийнхнийг уриагүй бөгөөд дээрх хоёр сэтгүүлд хувийн зурагчнаараа авхуулсан зургаа өгч, нийтлүүлсэн гэнэ.
Харин энэ бүхний төлөө “People” сэтгүүл 2.5 сая ам.доллар төлсөн бол, “Hello” сэтгүүл тэдний хуримын зураг болон том хүүгээс нь ярилцлага авахын тулд 2.5 сая ам.доллар төлсөн аж. Ийнхүү тэдний хуримын зураг 5 сая ам.доллар хүрчээ.
Түүнчлэн хуримын даашинзны хамгийн гол нандин чимэглэл нь гивлүүр байсан ба учир нь уг гивлүүрийг түүний зургаан хүүхдийн зурсан зургаар гоёсон нь даашинзыг өвөрмөц болгосон гэж байсан.
Роман Дориак, Скарлет Йоханссон хуримаа хийсэн үү
Жүжигчин Скарлет Йоханссоныг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Роман Дориактай хуримласан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Хосууд энэхүү мэдээллийг өнөөдрийг хүртэл батлаагүй билээ.
Жей Зи, Бейонси нар дахин гэрлэв
Өнгөр ч буй оны есдүгээр сарын 21 нд реппер дуучин Жей Зи эхнэр Бейонсид хоёр дахь удаагаа гэрлэх санал тавьж, хуримаа хийсэн ба хосууд Нью Йорк хотод байрлах “Diamond” хэмээх харшдаа хуримын тангараг өргөсөн ажээ.
Хуримын ёслолд хос хоёроос гадна Бейонсегийн ээж, охин Блю Айви болон Жей Зи, Бейонсигийн 20 гаруй найзууд нь оролцсон аж.
Хосууд хуримын ёслолынхоо үеэр дуучин бүсгүй ягаан өнгийн даашинз өмссөн бол Жей Зи хөх цэнхэр өнгийн хослол өмссөн байжээ.
Двайн Уэйд хуримаа “Beverly Hills” хийжээ
“NBA”-ийн “Miami Heat” багийн тоглогч Двайн Уэйд жүжигчин Габриелле Юнионтой хуримаа хийлээ.
Тэд хуримын ёслолоо Нью Йорк хотод байрлах “Beverly Hills” зочид буудалд хийсэн бөгөөд Леброн Жеймс, Коби Брайнт, Дуайт Ховард нар оролцсон гэнэ. Уэйд хайртай бүсгүйдээ сая ам.долларын үнэтэй 8.5 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн билээ.
Дуучин Бейонсидүүгийнхээ хуримын гэрч боллоо
Алдарт дуучин Бейонсигийн дүү Соланж Ноулз 2014 оны11 сарын 16 нд Нью Орлеансийн гудамжинд хуримаа хийсэн. Тэрбээр хуримынхаа үеэр даашинз бус цагаан өнгийн хослол өмссөн бөгөөд тэдний хуриманд оролцсон бүх хүн цагаан өнгийн хослол өмсөж, Жей Зи, Бейонси болон охин Блю Айви оролцжээ. Дуучин Бейонси дүүгийнхээ гэрчээр оролцсон юм.
Жорж Клуни Хавай арал руу бал сараа тэмдэглэв
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни , Амаль Аламуддин нар наймдугаар сарын сарын 6-нд Италид хуримаа хийсэн юм. Тэдний хуриманд гэр бүл, найз нөхдөөс гадна Том Круз, Брэд Питт, Дэвид Бекхэм зэрэг алдартнууд оролцож баяр хүргэсэн бөгөөд Том Круз сүйт залуугийн гэрчээр оролцсон байна.
Хуримын ёслолын дараа тэд Хавай арал руу бал сараа тэмдэглэхээр явсан аж.
Бельгийн ханхүү хуримаа хийлээ
Бельгийн хаан ширээг залгамжлагч 28 настай хунтайж Модильяни Амедео болон Елизабетта Мария Росбох нарын хурим Италийн Ром хотноо боллоо.
Хуримын үйл ажиллагаанд ханхүүгийн өвөө, эмээ болох хаан II Алберт, хатан хаан Паула болон Бельгийн хаан Филипп, хатан хаан Матилда нар оролцсон байна.
Амедео нь Бельгийн эзэн хаан хоёрдугаар Алберт, хатан хаан Паула нарны ууган ач хүү бөгөөд тэрбээр Кентэд дунд сургуулиа дүүргэсний дараа Лондонгийн эдийн засгийн сургуульд элсэн орсон билээ. Харин ханхүү Амедеогийн эхнэр Росбох энгийн гаралтай бөгөөд өнгөрсөн 2010 оноос эхлэн Блүүмбергт соёл, урлагийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ.
Элтон Жоны хуримын хослолыг Викториа Бэкхам урлажээ
Дуучин Элтон Жон 2014 оны арванхоёрдугаар сарын хорин нэгэнд хуримаа хийсэн юм. Тэрбээр 2004 оноос эхлэн хамтран амьдарч буй Дэвид Фернишнтэй гэрлэжээ. Тэдний хуриманд Элизабет Харли, Карле Варлов, Кате Буш, хөл бөмбөгчин Дэвид Бэкхамын гэр бүл оролцсон бөгөөд Элтон Жон, Дэвид Фернишийн хуримын хослолыг загвар зохион бүтээгч Викториа Бэкхам зохион бүтээсэн байна.
Хосууд өнгөрсөн 2005 оны зул сараар сүй тавьсан бөгөөд тэд 2011, 2013 онуудад Захари Жон, Элияа Жосеф Даниель Фурни Жон гэх хөвгүүдийг өргөж авсан юм.
Кейни Уэст, Ким Кардашиан
Реппер дуучин Канье Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нарын тансаг хурим Парист хотод өнгөрсөн тавдугаар сарын 25-нд хурим хийсэн юм. Канье Уэст хуримандаа нисдэг тэргээр хүрэлцэн ирсэн бол Ким охиныхоо хамтаар хуримын ордонд иржээ. Тэдний хурим гурван хэсгээс бүрдэх бөгөөд энэ зөвхөн эхнийх нь юм. Энэ удаагийн ёслолдоо сүйт хархүү Канье шаргал хослолоор гоёсон бол сүйт бүсгүй Ким бариун цагаан даашинз өмссөн юм.
Хосуудын хуримыг сурвалжлахаар 500 гаруй сэтгүүлч зураглаач Парис хотод очсон ч тэд хуримандаа ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглосон билээ.
М.Лхагвабаяр NEW