Холливудын од Анжелина Жоли, Брэд Питт нарын 8 настай Шайло охин дандаа хөвгүүн шиг хувцасладаг болжээ.
Тэр бүү хэл Шайло өөрийгөө охин гэдгийг эрс үгүйсгэж, Жон гэж дуудахыг гуйдаг байна.
Гэтэл Анжелина, Брэд хоёр энэ талаар ярихдаа “Манай охин хүссэнээрээ хувцаслаж л байг” гэж мэдэгдсэн байна. Тэгээд ч эцэг, эх нь охиныхоо иймэрхүү авирлалыг зэмлэх нь бүү хэл харин ч өөгшүүлэн дэмждэг аж.
Өрнөдөд энэ мэдээ ёстой бөмбөг дэлбэрэх шиг шуугиан дэгдээлээ. Алдартай одод “Ийм жаахан охиныхоо үйлдэлд хэтэрхий хөнгөмсөг хандаж байна. Ингэж болохгүй. Охин байх ямар сайхан гэдгийг ойлгуулж, тайлбарлаж өгөх ёстой” гэх мэт шүүмжлэлээр булж байна. .