Р.Эмүжингийн шүлгүүдээс

Улаан малгайт хуушуур хайрав
Улаан дэнлүүний гудамжинд зарав
Улаан цүнхтэй гоё эгчид
Улаан малгайгаа хямдхан арилжив
Эмээгийндээ очиж мөнгө зээлэв
Ээмэг бөгжөө барьцаанд тавив
Гэртээ харьж ачаагаа баглав
Гэзгээ тайрч өнгийг нь өөрчлөв
Америкийн визэнд ороод шатав
Австралид цагаачлах гээд бүтэлгүйтэв
Саарал ахыгаа дагаж
Саахалтын Эрээнийг зорив
Эмээдээ захидал илгээв
Эргэж очихгүй, баяртай гэжээ.
2007.11.08

Дарстай хундаганд
Далавчаа дүрэв
Дахиад уумаар
Гуниг төрөв
Болор хундаганд
Бодлоо дүрэв
Босоод явмаар
Гуниг төрөв
Дурласан сэтгэлд чинь
Хөлөө дүрэв
Дулаацаж үлдмээр
Хүсэл төрөв
2007.10.24


Улаан даашинзны гэнэн үлгэрийг
Одоо ингээд дуусгая
Учрал амласан гэгэлгэн залууг
Орцондоо ингээд мартъя
Уух дургүй дарсандаа
Оройжин халамцахаа зогсооё
Уйлах дургүй сэтгэлийг
Олзолж зовоохоо болъё
Цагаан морьтой ханхүүгийн туужийг
Хожимдоогүй дээр нь төгсгөе
Цамцаа тайлж, хаалгаа түгжээд
Хоосон өрөөндөө үлдье
Цаснаар болзоонд гүйхээ больж
Хөшигний цаана нуугдъя
Цагаа түлхэж, сэрүүлэг тавиад
Хөнжилдөө шургая
2007.08.17

Бадаг шүлэг, балгах дарсны амтанд
Бардамхан явахад
Алга ташилт, амьд цэцэгсийн үнэрт
Амжиж төөрөлдөхөд
Амрагийн явдал, хүсэл шуналд
Амьдралаа үрэхэд
Алдар нэр авс минь болж
Ард хаалга хаагдахад
Гэртээ ганцаар үлдээд
Гэрээслэлээ үзэглэв
2007.09.27


Цамцаа тайлав
Царайгаа тайлав
Шаахайгаа мултлав
Шархаа цэвэрлэв
Бээлийгээ авав
Бэлзгээ амраав
Будгаа угаав
Багаа хуулав
Хүрмээ өлгөв
Хүрэн зүрхээ
Яаж ч болсонгүй
2007.10.26


Хүүхэлдэй гоёв
Хүүхэлдэй дурлав
Хүүхэлдэй хайрлав
Хүүхнүүд гэтэл дурлахаа азнав
Хүсэл шуналыг гэртээ мартав
Хүйтэн гудамжинд сэтгэлээ гээв
Хүлээхээ болив, хүлцэхээ болив
Үнсэхээ болив, үсээ тайрав
Уйлахаа болив, гэвч
Уруулаа буддаг хэвээрээ
2006.06.15

Хятад эр
Хазгай монгол хэлээр
Хайртай гэж шулганах нь
Хүчирхийлэл!
Солонгос жүжигчинд монгол охин дурлаад
Солиотой юм шиг дуу тавин орилж
Сохроор амиа хорлох гэж оролдох нь
Хүчирхийлэл!
2006.01.30

Танилцах зар барьсан залуу
Танимхайран угтана
Хүүхэдгүй, ганц бие гэж
Хүрмээ тайлангаа үглэнэ
Байргүй ч гэсэн ажилтай гэж
Барайж байгаад тайлбарлана
Зуун далаас дээш өндөртэй
Зуугаас дээш цалин авдаг
Зуух шиг халуун гэж
Зарын сонин дээр бичжээ
Хүйтэн, харанхуй хотын гудамжинд
Хөлсний унаа хүлээж зогсох шиг
Хөл өвдөнө, сэтгэл өвдөнө
Хөмсгөө будаж амжаагүйгээ
Сая санана…Санаа алдана
2006.05.16

Орооны жингэр
Оройжин хуцав
Олон эрийн дунд
Ганцаардаж байна гэнэ
Орооны гичий
Оройжин улив
Ойт хээрийн хаана ч
Азарган чоно үгүй гэнэ
Охидын завхай дуу
Оройжин орцонд гуниглав
Эхнэртэй эрчүүдээс бусад нь
Эргэж харахгүй байна гэнэ
2006.08.10


Эм гөлөг
Өндөр өсгийт зүүдлэв
Эрээн даашинз
Өнгө мөнгө мөрөөдөв
Хумсаа засч
Будаг шунх түрхэв
Худлаа инээж
Буудалд хоноглож сурав
Нохой ахын
Номхон боол болов
Ноолоход нь гийнаж
Ноцоход нь долоож сурав
2007.02.17

Улаан тэнгэр, улаан сар
Урт хөшигний цаана нуугдана
Улаан шаахайтай жүжигчин бүсгүй
Уйлах дасгал уйгагүй хийнэ
Театрын шал чихран дуугарна
Тайзны ард найруулагч хашгична
Гэрэл асаахад эхний үзэгдэл
Гэнэтийн бэлгээр дүүрэн эхэлнэ
Гол дүргийн бүсгүйн өмсгөлийг
Голын суудлынхан гоочлон хэлэлцэнэ
Үзэгч эмэгтэй утсаар ярьж
Үүдэнд өлгүүлсэн дээлэндээ зовно
Учрал, хагацал, гашуудал өрнөнө
Уйлах дасгал талаар өнгөрнө
2007.09.21

Задарсан үс
Задгай араншин
Заваан секс…
Өвөрт минь
Өөр залуу…
Гэртээ харихаа мартав
Гэгээ ортол уув
Үүрээр харин
Үүдний толинд
Үл таних хүүхэн
Харц нь хүнийх
Хацар нь миний мэдэх
Танил улаан
2007.03.11
.smm продвижение этопродвижениеdeeo.ruзайти в одноклассники через анонимайзерmacbook pro чехолвзять кредит на киви кошелек быстроbra online casino roulettehot craigslist girlsmerit park casinoSouthend casinoальтезза килиманджарошкола йоги красногвардейскаясрочно нужен кредит с плохой кредитной историейпокорить килиманджаронациональные парки африки килиманджаровзять денег в долг у частного лицачек на получение наличных денег в банкепутешествие по африке гора килиманджароразвитие бренда организациигорящие путевки в черногорию из киева 2015посуда для ресторанов москвасоздание сайта стоимость спбинтернет магазин битрикс бизнескакие купить радиаторы отоплениястроительство коттеджей компанииуреаплазмозаsmart case ipad air apple store


Р.Эмүжингийн шүлгүүдээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex