Гурилаа хатуу биш зуураад амраана. Жижгэвтэр тэнцүү хуваана.
2 гурилны хооронд нь тос юмуу масло түрхэнэ.
Тос түрхээд давхарласан гурилаа элдээд халаасан багавтар тосондоо 2 талаар нь шарна.
Шаргал өнгөтэй болгоод гаргана.
Тосонд хайрсаны дараа нэг иймэрхүү. Зузаан гурилтай идэх дуртай бол жаахан зузаан элдээд хайрна.
Бэлэн болсон гурилаа хэрчсэн байдал. Хэрчихээр дундаа тос түрхээд хайрсан болохоор өөрөө сална. Салахгүй бол бид салгаж чадна шүү дээ
Дуртай ногоон, махаа амтлаад хуурна. Бага зэрэг ус хийнэ. Ногоогоо болтол буцалгана.
Гурил бараг болсон учраас ногоогоо болсоны дараа хийнэ.