Үзэгчдийн хүртээл болоод ашиг орлогоороо тэргүүлж, амжилттай яваа “Зүрхээр наадагч” киноны зохиолыг “Хувьсал” продакшны залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн гэдэг. Гэтэл яруу найрагч Х.Тэргэл тус киног хийхдээ оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан талаар цахим хуудсаараа дамжуулан анх мэдэгдэж байлаа. Тэрээр “Уг кинонд миний ах дүүс болох Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нарын нэрийг ашиглаад зогсохгүй аавийн бидэнд зориулж бичсэн
“Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж, уучлалт гуйх ёстой гэдгээ ч хэвлэлд онлайнаар өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр Хувьсалынхантай холбоо тогтоох гэж оролдсон ч , уучлах гуйхыг нь хүлээсэн ч үл тоожээ.
Тиймээс тэрээр ил захидал бичсэн байна. Үүндээ “Хулгайч луйварчид өөрсдийнхөө байнгын дүрээ хуулбарлаж хулгайлсан кинодоо гаргадаг аж. Жүжигчин Ганчимэгтэй миний бие удаа дараа холбогдох гэж оролдсны эцэст өчигдөр холбогдож, наад шүлгээ хэзээ бичснээ хэлээд өгнө үү гэв, утсаа салган зугтаав. Тэргүүн сониныхон тэдэнтэй холбогдож тодруулга өгнө үү гэжээ. Тайлбарлах шаардлагагүй гэж хариулсан байна. Аргагүй л гаршсан их гарын хулгайчдын хариулт байна шүү. Хэрвээ би ийм байдалд орсон бол хүний нүүр харж чадахгүй ээ. Ядаж хүн чанар, үр хүүхдээсээ ичээд уучлаарай гэж хэлэх байлаа. Хэр удаан үнэнээс зугтаж явахыг, хэр удаан үйлийн үрээс нуугдаж явахыг харж сууяа., жүжигчин нэрийг гутаасан Хувьсал хэмээх нэртэй луйварчидыг. Үнэнээр явж буй хүнд өвгөдийн сүнс тусалдаг, үнэнээр амьсгалж байгаа үйл тэнгэр бурханд ивээгддэг” гэжээ.
www.times.mn