Алдарт дуучин JLo албан ёсоор өөрийн Лопез овгоо эргүүлэн авчээ. Өөрөөр хэлбэл түүний бүх бичиг баримтууд JLo-гийн дэлхий даяараа мэддэг алдарт Лопез гэх овгоор нь дахин явахаар болжээ. Женниффер Лопезын хувьд 2011 онд нөхөр Марк Энтонигоосоо салсан хэдий ч саяхныг хүртэл хуучин нөхрийнхөө овгоор овоглож байсан бөгөөд ийнхүү овгоо сольсон байна.
Магадгүй Женниффер Марк Энтонитой гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэлээд завгүй байсан бололтой. Учир нь овгоо солиулахад нэлээд явдал чирэгдэл болж, олон шат дамжлагыг дамжиж ихээхэн цаг хугацаа алддаг ажээ.
Эх сурвалж: www.internovosti.ru