Дуучин Мадоннагийн гаргасан “MDNA” нэртэй шинэ цомог Их Британийн чартад тэргүүлсэн байна. Ингэснээр дуучин Мадоннагийн ес дэх цомог Их Британийн хөгжмийн хит парадын оргилд гарч байгаа юм. Мадонна хит болсон цомгийн тоогоороо домогт Элвис Преслигийн тогтоосон дээд амжилтыг эвджээ.
Рок-н-роллын хаан өдгөө Их Британийн хөгжмийн чартад цомог нь тэргүүлж байсан дуучдын жагсаалтын хоёрдугаарт оров. Түүний цомгууд найман удаа Британийн чартад тэргүүлж байсан аж.
Дуучин Мадонна “MDNA” цомгоо 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдөр гаргасан билээ. Шинжээчид тэр даруй дуучны 12 дахь цомгийг томоохон хит парадуудад тэргүүлнэ гэдгийг нь зөгнөсөн юм.
www.wikimon.mn