Монгол хонины мах дэлхийд ховор эм

tavan hkohuuТаван хошуу малын ашиг шимийг монголчууд хүртсээр ирсэн. Тэгвэл таван хошуу малын мах, эрхтэнүүд хүний эрүүл мэндэд хэрхэн тустайг уламжлалт анагаах ухааныг судалж, өөрийгөө эдгээсэн хурандаа Ж.Жамсрангийн зөвлөгөөг хүргэе.

АДУУ
Сүү нь голдуу уушиг сэлбэж, зүрх нь үе мөчинд тархсан хор өвчнийг анагаана. Бөөр нь бөөрний халуун болоод үрэвслийг арилгана. Хоолой нь ангина болоод бамбайнд тустай. Яс нь ууц нуруу, үе гишүүний өвчин, бага хүүхдийн бие толгойд гарсан яр зэргийг засна. Ундааших өвчин, эрэгтэй хүний эвэрхий, эмэгтэй хүний хурмал өвчин засахад шээсийг зэс саванд хийж уулгана. Цагаан морины хярзан нь эрэгтэй хүний тамир доройтож судас зогсох, биеийн ерөнхий тамир, эр бэлгийн эс чадваргүйтэхийг сэргээнэ. Морины толгойн яс нойр ихтэй хүнийг нойр багатай болгодог. Тархи нь архинд донтохыг эмчилнэ.

 

ТЭМЭЭ
Сүү нь шээс хоригдсон, чих дүлийрсэн зэргийг засдаг. Сүү, хоормог нь чийг бам өвчинд тустай. Мах нь салхи, чийгийг хөөж, яс шөрмөсийг чийрэгжүүлнэ. Өөх нь загатнах өвчин, хорт яраар булчин нь мах үхжилд орсон, арьс шөрмөсний мэдрэл таталдах зэргийг эмчилнэ.

ҮХЭР
Мах, өөх, чөмөг, тархи, ходоод яс зэрэг нь бүлээн чанартай амтлаг. Сүүг нь буцалгаж уувал, ялангуяа настнуудад шим өгнө. Нойр сайтай болгож, уушигны өвчин, хуучирсан хижиг өвчин, шижин, ханиалга, толгой өвдөх зэргийг засна. Үхрийн шинэ мах хий шарын халууныг дарах чадалтай. Тэр дундаа жил өнжсөн мах борц шарын халууныг хоцроолгүй засна. Чөмөг нь дуслыг нөхвөрлөж, уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулна. Тархи нь толгойн өвчин эмчилнэ. Цөс нь хий бадгана, шарын өвчин анагааж, боом хавдрыг арилган, нүдэнд унасан хор тайлна. Дэлүү нь дэлүүний үйл ажиллагааг сайжруулна. Зүрх нь зүрхийг сайжруулж, тархины мартамхай өвчнийг зогсооно. Хуучирсан тос нь хий өвчинд тустай.

ХОНЬ
Хонины тойг, далны толгой, охор сүүл зэрэг дөрвөн шимт бол биеэ даасан эм байдаг. Охор сүүл нь ид шидтэй эм болно. Шүдлэн хонины яс нь хийн эрдэмтэй. Өвчинд хэрэглэвэл бөөрийг нь найм, есдүгээр сард, сэвсийг нь сөд өвс муудахаас өмнө авах учиртай. Элгийг элгэн халуун болоод элгэний өвчинд иднэ. Цөс нь ганц хуруудах өвчин болоод шарх бүхнийг анагаана. Гавал нь эмэгтэйн аливаа өвчинд сайн, хонины биеэс гарах дөрвөн шимт болоод шимт шөл байн байн уух нь сайн. Нэг үгээр хэлбэл монгол хонины мах дэлхийд ховор эм юм.

ЯМАА
Сүү, мах нь сэрүүн чанартай учраас халуун бүхний хорыг тайлж, амьсгаадахыг зогсоох, хүүхэд хэлд орохыг түргэсгэх, нүдний цагаа болон нулимс гоожихыг зогсооно. Яргуй ургах цагаар саасан сүү нь тамир оруулдаг. Харин өнжсөн хүйтэн сүү нь сэрүүн чанартай болохоор хий халуун дарах боловч бадгана үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Буцалсан сүү бол бүлээн чанартай болохоор бадгана хүйтнийг арилгаж бие чийрэг болгоно. Ширгэтэл буцалгасан сүү нь хүнд чанартай боловч сэтгэл тайвшруулах, цусны өндөр даралт буулгана. Хөх ямааны сахал нь усан хаван, элдэв өвчин засна. Ямааны шинэ нойтон арьс бол хорхой болоод яр эмчилнэ.imac air 13best escorts los angeles


Монгол хонины мах дэлхийд ховор эм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.