02 сарын 14 ний өдрийг Гэгээн Валентин, хайртай хосуудын баярын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэхүү баяраар хосууд нэг нэгэндээ шоколад бэлэглэгдэг бол энэ удаа хайртай /залуу, бүсгүй/ дээ зориулан сэтгэлийн үг, шүлэг, захиа бичин 247 номонд хэвлүүлж хайртдаа гэнэтийн бэлэг барих сайхан боломж бүрдээд байна.
Фэйсбүүкийн 247 нэртэй группээс өнгөрсөн жил эрхлэн гаргасан “БИ ЧАМД ХАЙРТАЙ-247” ном нь Гэгээн Валентины өдрөөр нээлтээ хийж олон залуусд гэнэтийн бэлэг барьсан бол энэ жил уламжлал болгон “БИ ЧАМД ХАЙРТАЙ-2” номоо хэвлэн гаргаж 02 сарын 14-нд номынхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ.
Номонд хосууд нэг нэгэндээ зориулсан шүлэг, сэтгэлийн үг, захианаас аль нэг хэлбэрийг нь сонгон материалаа илгээж болох бөгөөд эхэлж бүртгүүлсэн 247 хүнээр талбар болох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/766006520093646/ группрүү орж авна уу.