Америкийн Арканзас мужийн гэр бүл Мишель, Даггар нар 20 дахь хүүхдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж хүлээж байгаа гэнэ. 45, 46 настай тэд “Бурхан бидэнд дахин хүүхэд бэлэглэсэнд талархаж байна” хэмээжээ. Тэднийх 10 хүү, есөн охинтой бөгөөд удахгүй төрөх шинэ хүн энэ харьцааг тэнцүүлэх юм байна. Одоогийн байдлаар энэ айлын хамгийн бага нь хоёр нас хүрч байгаа бөгөөд түүнийг ээж нь бага зэрэг хүндрэлтэй төрүүлжээ. Даггарын гэр бүлийнхэн симфони оркестрийн баг бүрдүүлэх хэмжээний өнөр болсон ч амьдралд түүртэхгүй хэмээн ярьсан байна.