Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ

Justin-Bieber-Lara-Stone-Calvin-Klein1Канадын 20 настай дуучин Жастин Бибер, модель Лара Стоун нарын тоглосон “Calvin Klein”-ий дотуур хувцасны реклам дуучин залуугийн фэн охидын уурыг хүргэжээ.
Үүний улмаас зарим охид дуучинтай хамт зургаа татуулсан модель бүсгүй рүү дайрч, заналхийлсэн байна. Тухайлбал Нидерландын 31 настай модель бүсгүй Жастины анхаарлыг татаж, биед нь хүрэх эрхгүй гэж хэсэг охид үзжээ.
Түүнчлэн рекламны зургийн доор зарим нь “Би чамайг ална. Тоглоогүй байна шүү” гэж хүртэл бичжээ. Тэд сайхан бүсгүйг Жастинаас салгахын тулд элдэв янзаар гоочилж хүртэл үзсэн аж.
Харин Лара дуучны фэнүүдтэй маргаан дэгдээхийг хүсээгүй байна.
Жастин Бибер дотуур хувцасны рекламд тоглосныхоо дараа магтаал, шүүмжийн аль алиныг нь сонсчээ. Зарим хэрэглэгч түүнийг фотошоп хэтрүүлэн ашигласан гэж үзсэн юм.
www.mnews.mn

 bumper iphone 4best escorts in the world


Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: BLBR Огноо: 10 January 2015 Reply

ямар ч фотошоп энээ тэрээ бхгүй!! дахин хэлье фотошоп бхгүй. бас тэр фэнүүд нь хэтэрхий галзуу юм. үнэхээр л Жастинд хайртай бол хайртай хүнээ өөрөөр хэлбэл хайртай хүнээ жаргалтай бхыг харах тэд нарт ч бас сайхан байдаг гэтэл тэр фэнүүдийг фэн гэхэд их хэцүү санагдаж байна. Ер нь нэ холбогдсон ч яадын хамгийн гол нь Жастин ажил амьдралаа зохицуулаад аваад явчих чадваргүй жаахан хүү байхаа больсон.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.