Жимс, хүнсний ногоо хавдраас сэргийлдэг

Ихэнх хүн жимс, ногоог хэрэглэх ёстой гэдгийг мэддэг ч хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй.

Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн болдог. Эдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодид чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч, эслэгийг агуулсан байдаг учир өдөрт дор хаяж таван удаа амттан байдлаар идээрэй.
9709
Тиймээс жимс, ногоог өдөрт идэх хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Ингэж чадсанаар та өөрийгөө хавдраас сэргийлж чадна. Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шимт тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай юм байна.

Зарим төрлийн хүнсний ногоог түүхийгээр нь идэх илүү шимтэй байдаг учир сайтар угааж идээрэй. Хэт удаан чанах, жигнэлгүй жижиглэж, хэрчилгүй аль болох бүтнээр, шинээр нь хэрэглэх нь чухал.

Өдөр бүр өнгө алагласан шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй. Учир нь цайвар, тунгалаг, гүн өнгөтэй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шимт тэжээлт эрдэс бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг. Харин тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоонд кальц, магни, төмөр, кали, цинк зэрэг химийн элементээс гадна А, С, Е, К аминдэм агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Иймд зуушны навч, байцаа, ногоон чинжүүг байнга хэрэглээрэй.

Чихэрлэг хүнсний ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой гэнэ. Чихэрлэг ногоонд эрдэнэ шиш, лууван, манжин, улаан манжин багтана. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад чухал ач холбогдолтой.

Манай оронд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг учир чихрийн шижин, зүрх судасны хатуурлаас сэргийлэхээс гадна дархлаа сайжруулна.бампер дляbest site to find escorts


Жимс, хүнсний ногоо хавдраас сэргийлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.