Хүнтэй танилцах харилцааны нууц арга

b24f27f77713b1e72a20e857567bac33

Зарим хүний хувьд санамсаргүйгээр хүнтэй танилцах амаргүй байхад заримынх нь хувьд дэлгүүр орох зуураа эсвэл шүдний эмчээс цаг авах зуураа л хэн нэгний нэрийн хуудас, утасны дугаарыг төвөггүй авч чаддаг. Тэдний энэ чадварын нууцыг илрүүлэхээр бид танд доорхи зөвлөгөөг хүргэж байна. Магадгүй та хэн нэгэнтэй танилцаж, түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байвал доорхи аргаас туршаад үзээрэй.

Инээмсэглэ, мэндэл
“Өөртэй чинь танилцмаар байна” гэсэн дохио болох инээмсэглэх, долгой дохих, гараараа даллах, хөмсгөө өргөх зэрэг үйл хөдлөлийг хэрэглэхээс эмээх хэрэггүй. Ривер Фаллсоос ирсэн 27 настай Лаура Льюс өдрийн цайны цагын ихэнхийг дугаарлаж зогсоход өнгөрүүлдэг байжээ. Гэвч Лаура бухимдаж зогсохын оронд ард нь зогсч байсан дажгүй царайлаг залуугаас утасных нь дугаарыг авч чадсан юм. “ Бид дугаарлаж зогсох хоорондоо бие биенээ ажигласаар байсан. Эцэст нь би түүн рүү харж инээмсэглэхэд тэр “ Сайн уу” гэж мэндэлсэн юм. Би түрийвчээ гаргаж байгаа дүр үзүүлэн түүнд яриа өдөх боломж олгосон.”

Хэрхэн турших вэ ? Хэдийгээр цаад хүн чинь хүрэл царай гаргасан ч танихгүй хүн рүү инээмсэглэх нь түүнд нүүр хагарч болохыг харуулж байгаа хэрэг. Үүнийг эхлээд хүн болгон дээр туршиж үз. Хэрэв танд итгэл төрвөл дараа нь танилцахыг хүссэн хүнтэйгээ тааралдахдаа турш. Ажил дээрээ байгаа уйдсан хүмүүс, санаа нь зовсон шинжтэй өөдөөс чинь харж буй ээж, жаахан хүүхэд ер нь хэн ч байж болно. Хэрэв инээмсэглэлийг өөрийн болгож чадвал хүссэн үедээ хүссэн хүнээ өөртөө татаж болно.

Түрүүлж ам нээ.
Бусдын асуусан зүйлд хариулах амархан. Харин бусадтай амархан танилцаж чаддаг хүмүүс түрүүлж ам нээх ашигтайг мэддэг. Харин “ Өөртөө хэрхэн аз авчрах вэ?” номын зохиогч Сузан Роэйн “ Бидний эргэн тойронд оршдог мэдэхийг хүсч буй нууц хэзээ илчлэгдэхээ л хүлээж байдаг. Үүнийг тайлах арга бол бие биеийхээ талаар илүү ихийг асууж мэдэх явдал” гэжээ.
Болзоонд явахыг хүсч буй хүнтэйгээ нүүр хагарахын тулд огт харьцдаггүй хүнээс эхлэх нь зүйтэй. Тухайлбал автобусны буудал дээр сууж буй эмээ, өөр албанд ажилладаг эхнэртэй эр ч байж болно. Тэд өөрийг чинь их буугаар буудах эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь огт танихгүй ямар ч хүнтэй нүүр хагарч өөийнхөөрөө байж сурах нь чухал. Хэрэв цаад хүндээ юу гэж хэлэх вэ? гэж бодож биеэ баривал та өөртөө эргэлзэж танилцах боломж чинь хийсэн алга болно.

Илэн далангүй бай.
Юун тухай ярих вэ гэжүү ? Сэтгэл зүйчид энэ тохиолдолд хэн хэнд нь сонирхолтой байж чадах зүйлийн тухай ярих нь нүүр хагарах эхний алхам гэж үздэг. Хамгийн энгийн яриа цаг агаар, эсвэл замын эсрэг талд байгаа том рекламны самбарнаас эхэлж болно. Эсвэл урьд өдөр мэдээгээр гарсан сонирхолтой зүйл, эсвэл өөртөө тохиолдсон явдал, өөрийнхөө хүсэн хүлээж буй өдрийнхөө тухай бусдад ярьж өгвөл тэд ч бас чамд өөрийнхөө тухай ярих болно.
Тэгээд ярихаа больж, түүнийг сонс.

Огайогоо ирсэн 29 настай Билл Кейт эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах ер бусын увьдастай нэгэн. Түүний энэ увьдасын нууц нь ямар үед ярьж, ямар үед бусдыг сонсох вэ гэдгийг сайн мэдэх явдал аж. “Ихэнх хүмүүс өөрийнх нь яриаг сонсоход дуртай байдаг юм. Энэ л тэднийг өөртөө татах арга.” гэж тэр ярьж байна. Билл бусдад ярианы сэдэв өгөөд дуугүй болж бусдын юу бодож явдгийг нь сонсдог. Дараагийн удаа та хэн нэгэнтэй яриа өрнүүлбэл эхлээд гурван асуулт асууж түүнд өөрийнхөө бодлыг хэлэх боломж олго. Түүний яриаг чухал зүйл мэт анхааралтай сонс. Харин дараа нь та өөрийнхөө бодлыг хэлэх хэрэгтэй. Энэ л харилцах урлаг юм шүү дээ.

women-center.mnчехлы на айфон 3escort dubai outcall


Хүнтэй танилцах харилцааны нууц арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.