“Монсоник”-ийн Баярхүүгийн охин АНУ-д Бенз шоунд оролцоно

 Нийгэмд олон өнгөөр, олон талаар танигдаж болно. Тэдний нэг бол яах аргагүй “Монсоник”-ийн Н.Баярхүүгийн охин Б.Баярмаа юм. Түүнийг чамгүй загварлаг хувцасладгаар нь нийгэм тэр чигтээ мэднэ. Харин шаггүй дизайнер гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэх болов уу. Тэрээр загварын ертөнцөд өвөрмөц сонин шийдлээрээ ч мэргэжлийн хүрээнд атаархал төрүүлж чаддаг нэгэн. Тэгээд ч түүнийг “Монголбанк”-ны гэх тодотголтой О.Чулуунбатын бэр гэдгээр нь ч сайн мэдэх байх.

ee7286098bbc202boriginal

Тиймээс тэрээр АНУ-д болох дотуур хувцасны буюу “Бенз” шоунд оролцохоор бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Энэ Монгол Улсаас анх удаа “Бенз” шоунд оролцож байгаа явдал гэнэ. Загварын ертөнцийнхөн түүний мэдрэмжийг өндөр үнэлэдэг бөгөөд тал талаас нь тусалж дэмжиж байгааг дуулгасан юм. Б.Баярмаа нь гадаад дотоодын олон шоуг өөрийн нүдээр үзэж туршлага суусан нэгэн учраас улсдаа хэнийг ч дагуулахгүй туршлагатай, үзсэн харсан зүйлтэй нэгэн аж.

 

Саяхан холлиувудад хөл тавьсан манай жүжигчин Б.Амарсайханыг эхнэрийн хамт улаан хивсний ёслолд оролцоход нь зөвлөгөө өгч, хувцаслалтаас нь эхлээд бүхий л зүйлд нь анхаарал тавьсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн үнэтэй зөвлөгч нь Б.Баярмаа байжээ.

 

Түүний эцэг Баярхүү нь ерээд онд Монголд “пэйжир” хэмээх утасгүй холбооны аппаратыг анх оруулан ирж, улмаар “Моносоник” группыг үүсгэн байгуулсан гэдгээр нь ард олон андахгүй сайн мэдэх биз ээ.

 

Дашрамд сонирхуулахад Баярхүү нь цагаан сарыг гуравдугаар сарын 22 буюу казахуудын Наурызын баяртай зэрэгцүүлж хийдэг байна. Тиймээс саяхан сэтгүүлч А.Баатархуяг, “Моносоник” Баярхүү нар “Үндэстэн” телевизээр цуврал нэвтрүүлэг бэлтгэн цацаж эхэлсэн бөгөөд Баярхүү нэвтрүүлгээр энэ баярыг яагаад гуравдугаар сарын 22-нд хийх ёстой талаар тайлбарласан. Түүний хэлснээр Наурыз гэдэг иран гаралтнуудын баяр угтаа эртний монголчуудтай холбоотой ажээ. Одоогоос 40 000 жилийн өмнө бидний өвөг дээдэс дөрвөн зүгийн ард түмэнд цаг тоолол, амьдрах ёс зааж сургасны нэг нь өнөөгийн иран, түргүүдийн тэмдэглэж заншсан Наурыз гэнэ.

zunii214

Гэхдээ монголчууд цагаан сар гэж нэрлэж буй баярыг шинэ жил гэдэг утгаар жилд нэг удаа тэмдэглээд өнгөрөх бус, харин гуравдугаар сараас эхлэн тавдугаар сарын 22, 6 сарын 22-нд гэх мэтээр дөрвөн удаа тэмдэглэх ёстой гэнэ. “Моносоник” Баярхүүгийн хэлснээр энэ нь 40 000 жилийн өмнөх агуу ёс заншлаа сэргээж буй хэрэг бөгөөд монголчууд баяраа зөв бэлгэдэн тэмдэглэдэг болсон цагт сайхан амьдрах юм хэмээн ухуулж эхлээд байгаа юм.

А.Гал

iphone 4 5escort agencies dubai


“Монсоник”-ийн Баярхүүгийн охин АНУ-д Бенз шоунд оролцоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.