Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй

9454Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм.

Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнө 2 сарын, төрсний дараа 2 сарын, нийт 4 сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байна.

Даатгуулагч эхэд олгох жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байна.

Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсэний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх 5 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсэний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны  тэтгэмж дээр нэмж, 7 сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх болно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамнаас мэдээллээ.akvalooincall dubai escorts


Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.