Эмэгтэй хүн бүр өөртөө бас бусдад таалагдахын тулд хэтэрхий их цаг хугацааг гоо сайхандаа зардаг нь нууц биш. Залуу халуун насандаа өөрийнхөө хэн болохыг бусдад харуулна гэдэг ч гайхалтай хэрэг.
Гэхдээ бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд гаднах байдлаа илүүд үздэг нь олонтаа. Эхээс заяасан биеэ голж хиймэл хөх, сормуус, давхраа гээд хошуурахгүй юм гэж хүүхнүүдэд ховор. Яг үнэн хэрэгтээ эрчүүдэд гаднах байдал биш бүсгүй таны доторх “гоо үзэсгэлэн” чухал байдаг аж.
Өөртөө итгэлтэй, өөрийн давуу талыг мэдэрдэг хамгийн гол нь өөрөөрөө бахархдаг зан эрчүүдэд илүүтэй таалагддаг гэнэ. Гэхдээ мэдээж “Би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй” гэж цаг ямагт яншаад байх нь үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эрчүүд үнэтэй сүрчигнээс илүү эмэгтэй хүний өөрийнх нь ориг үнэрт дурлаж, татагдан толгой нь эргэдэг шигээ натур бүхэнд ач холбогдол өгдөг байна. Эр хүн ердөө ганц шөнийг өнгөрөөхийг хүсэж буй бол гадаад төрхийг нь илүү анхаарах нь мэдээж.
Харин урт удаан хугацааны дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй бол том хөх, өргөн ташаа, урт хөл зэрэг бие эрхтний үнэлэмжүүд даруй хойшоо тавигддаг. Эмэгтэй хүний дуу хоолой эр хүнд соронзон мэт үйлчилдэг гэдгийг санах хэрэгтэй.
Харин таны алхаа эв дүйгүй, инээд хүргэм бус харин нисэж буй мэт байх хэрэгтэй ч санахад илүүдэхгүй.