Ганбууш: Хуруу шилнээс хүүхэд олох боломж байна

 Н.Ган-Од буюу олноо Ганбууш удаа дараа мэс хагалбарт орж эмэгтэй болсон. Тэрээр энэ тухайгаа ихэд зовлон туулж байж сая нэг сансандаа хүрлээ хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл өнөөдөр түүнд тулгарч буй хамгийн том асуудал бол эмэгтэй болсныхоо ид шидийг үзүүлж үр хүүхэд төрүүлэх явдал юм.

 

Тиймээс Ганбууш саяхан энэ тухайгаа дурдаад авав. Тэрээр “Хүүхэд төрүүлэх бол миний хүслэн. Тиймээс би хүүхэд төрүүлэх тухайд өдөр бүр янз бүрээр бодож байна. Миний хувьд сүүлийн гурван жил байнга мэс ажилбар хийлгэж, олон удаа хагалгаанд орсон учир хүүхэд олоод тээж төрүүлнэ гэдэг амаргүй. Тэгээд янз бүрийн шалтгаалах зүйлээс хамаараад тийм ч амар хүүхэд олчихгүй юм шиг байна. Тэгэхээр хуруу шилнээс хүүхэдтэй болох боломж байна. Энэ талаар тодорхой зүйл төлөвлөж байгаа” хэмээсэн юм.

 

Тэрээр эмэгтэй болох гэж хагалгаа хийлгэж байх үедээ нэгэн сэтгүүлчид ярихдаа  “Хэрвээ зүгээр болвол эмэгтэй хүн болсоных хүү ч байна уу охин ч байна уу нэг нойтон сормуустай хүүхэд гаргачих юмсан гэж бодогдох юм. Нөхөртэй, нөхөргүй байх нь хамаагүй нэг хүүхэд тээж үзээд эмэгтэй хүний зовлон жаргалыг мэдрээд үзчих юмсан.Өнөөдөр монголд хүчирхэг эмэгтэйчүүд өрх толгойж амьдарч байна. 4, 5 хүүхдийг хэнээс ч дутахааргүй авч яваад энэ эмэгтэйчүүдэд хандаад бас мундаг шүү гэж хэлмээр байна. 45, 46-тай Өмнөговь, Оюутолгой хавьцаа нэг Америк хүн байгаа. Бид хоёр олон жилийн найзууд болохоос бэлгийн харьцаанд ороогүй. Нэг тийм хүн. Тэрний нэг найз нь байдаг юм. Тэрэнд нь би их сайн. Яагаад гэвэл би Монгол хүнд сайн байж болно, тэглээ гээд би сэтгэлээ хуваахын нэмэр л дээ. Яагаад гэвэл монгол хүн надтай мэдээж суухгүй. Хүлээж авахад хэцүү. Тийм болохоор өчнөөн олон мэс заслын ард гарчаад хүний хоёрдогч болоод явмааргүй байна” хэмээж байв.

 

Үүнээс үзвэл түүний хүүхэдтэй болох хүсэл нь өнөөдөр бүр дээд цэгтээ тулсныг анзаарч болохоор. Ингэхээр Ганбууш маань хуруу шилнээс хүүхэд олж тээн төрүүлэхээр зориг шулуудсан бололтой.

Ч.Бат       

iphone 5s чехолindependent escorts


Ганбууш: Хуруу шилнээс хүүхэд олох боломж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 16 January 2015 Reply

hehe tiim bolomj bhgui, naad hund chini umai 2 ondgovch bhgui , zugeer l utree bgaa. humuusiig hoshgiruulah gej

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.