Супер модель Ирина Шейк ба алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо нарын салсан шалтгааныг янз бүрээр тайлбарласаар байна.
Тэд таван жил амрагийн холбоотой байж, бүр сүй тавьсан билээ. Алдартай хос гэнэт зам замаа хөөж, хоёр тийшээ болсон нь Роналдогийн ээжээс болсон гэж хөлбөмбөгчин залууд ойр нэгэн эх сурвалж мэдээлэв.
Роналдо ээждээ гэнэтийн бэлэг барьж, амраг Иринатайгаа цуг төрсөн өдөрт нь очихоор төлөвлөжээ. Роналдогийн ээж Мария Долореш 60 нас хүрч байгаа юм байна. Гэтэл түргэн зантай орос бүсгүй Ирина ээжийнх нь төрсөн өдрийг үл тоож, төрөлх Мадейр хот руу цуг очихгүй гэж зөрүүдэлжээ. Ингээд Криштианы тэвчээр барагдсан юм байх.
Нэмж өгүүлэхэд, Мария Долореш анхнаасаа л Иринад дургүй байжээ. Түүнд дэлхий даяар нэрээ дуурсгасан загвар өмсөгч бэр хэрэггүй, харин 4 настай ач хүүд нь сайн ээж болох найдвартай эмэгтэй хэрэгтэй байсан гэнэ.
Криштиан Роналдо ээжийнхээ хамт.
www.mnews.mn