Их Британийн эрдэмтэд дезодорант хийхэд ашигладаг парабен хэмээх бодис эмэгтэйчүүдийн хөхөнд маш аюултай нөлөө үзүүлдэг хэмээн анхааруулж байна.
Лидсийн их сургуулийн судлаачид парабен буюу гоо сайхны болон эмийн үйлдвэрт концервант болгон өргөнөөр ашигладаг химийн бодис нь хөхний хорт хавдар үүсгэх шалтгаан болдоггүй ч хавдрын голомт байгаа тохиолдолд бие организм парабенийг бүхэлд нь шингээж авдагаараа аюултай гэж мэдэгджээ.
Парабен нь хүний организмд ороод эстроген буюу бэлгийн эстэй ижил үйлчлэл үзүүлдэг байна. Организм дахь эстрогений илүүдэл нь хөхний хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Тиймээс эрчүүд ч гэсэн энэ бодисоос болж хохирдог аж. Эстроген нь үрийн шингэн боловсрох үйл явцыг саатуулдаг байна.
Парабен нь зөвхөн дезодорант төдийгүй шингэн саван, лосьон, уруулын будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний 90 хувьд агуулагддаг. Дезодорант нь хөхөнд ойр суганд хэрэглэгддэг учир илүү хортой аж.
Түүнээс гадна дезодорант нь өөрөө харшил өдөөгч юм. Тиймээс Анагаах ухааны мэргэжилтнүүд гоо сайхны бүтээгдэхүүнийг аль болох орой хэрэглэж эхлэх, ашиглах хугацаа богино дезодорантыг (консервант бага байдаг) ашиглахыг зөвлөж байна.