Талбайн теннисний энэ оны эхний их дуулга Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээний өмнө өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн аварга Хятадын На Ли -гийн лааны тосон баримлыг олон нийтэд дэлгэн харуулжээ.
2014 оны Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн аварга На Ли -гийн лааны тосон баримлыг тэмцээн эхлэхээс 24 цагийн өмнө олон нийтэд дэлгэн харуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд Хятад теннисчин өөрөө оролцсон байна. Тэрээр өнгөрсөн оны 7р сард өвдөгний гэмтлийн улмаас зодог тайлсан билээ. На Ли-ийн лааны тосон баримал дээр түүний өвдөгний наалтыг ч байршуулсан байна. Хятад бүсгүй баруун өвдгөндөө тэмцээн бүрт наалттай тоглодог байсан юм.
“Миний хувьд гайхалтай мөч тохиож байна. Бүх тоглогчид энэхүү дуртай тэмцээндээ түрүүлж цом өргөж чадахгүй шүү дээ. Би өнгөрсөн жил тэмцээний үеэрх өөрийнхөө олон зургийг харсан. Тэр бүгдийг хараад үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Миний амжилтыг баталсан. Бас надад их урам зориг өгсөн”.
На ли өнгөрөсн оны 2р сард өөрийн хамгийн өндөр чансаа буюу дэлхийн чансааны 2т бичигдэх болсон. Гэхдээ тэрээр Вимблдоны тэмцээний дараа их спортоосоо зодог тайлк байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. Хятад бүсгүй карьерийнхаа турш 2011 онд Францын нээлттэй тэмцээн, 2014 онд Австралийн их дуулгад түрүүлж байсан билээ.
“Надад таалагдаж байна. Шударгаар хэлэхэд. Би эхлээд үүнийг харчаад би чинь богино үстэй байсан шүү дээ гэж бодсон. Би үсний засалтаа өөрчилсөн. Тэр ч өөрчилсөн. Гайхалтай бүтээл болжээ”.
На ли талбайн теннисний спортоосоо зодог тайлсан ч бүр мөсөн холдоогүй. Тэрээр өөрийн төрөлх улсдаа теннисний академи байгуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/487