Хүүхэд хөхөөр хооллохоо больсон цагаас л хоол тэжээл олон янз байх ёстой. Ямар хоол хүнс ашигтай вэ?
– Хүүхэд өдрийн туршид хагас литр сүү хэрэглэх ёстой. Үүнд сүү орсон төрөл бүрийн хүнс орно. Гэхдээ нэг зүйлийг захихад сүү нь шингэн унд биш юм. Хүүхдийн цангааг сүүгээр тайлдаггүй.
Сүү нь хоолны төрөлд орох тулд хоолны дуршил буур ч болзошгүй.
Махан төрлийн хоолыг өдөр бүр өгөх хэрэггүй. 7 хоногт 4-5 удаа мах, өгөх хэрэгтэй.
Зарим хүүхдэд өндөгний уураг тохирохгүй арьсан дээр цочрол өгч, загатнаа үүсгэх нь бий. Тэгвэл өндөгнөөс бүрмөсөн татгалзах хэрэгтэй.
Хүүхдэд аарц маш тустай. Балчир хүүхэд өдөр бүр талх, масло, элсэн чихэр, чанасан, жигнэсэн хүнсний ногоо идэх учиртай.
Шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэд нэн шаардлагатай эрдэс бодис, витаминууд агуулагддаг.
Хоол бэлтгэх явцад алдагдаж болзошгүй витаминыг хадгалахын тулд энгийн хэдэн дүрмийг баримтал.
– Цэвэрлэсэн хүнс ногоог усанд удаан байлгах хэрэггүй.
– Зөвхөн буцалсан усаар хүнсний ногоог боловсруулах хэрэгтэй.
– Хүүхдийн хоолыг аль болох халаахгүй байх нь чухал.
– Багаас нь хүүхдэд хооллох тодорхой цаг, ширээнд суух дэгийг баримтлуулж сургах хэрэгтэй.
– Хүүхэд хоёр ойтойгоосоо л бага сага биеэ даан идэж сурдаг.
– Энэ хугацаанд хүүхдийг халбагаа зөв барих, асгах цутгалгүй идэхэд аажмаар сургана.
– Яаруулах, шавдуулах хэрэггүй. Хүүхдийг заавал дуустал нь идүүлэх гэж бүү тулга.
– Хүүхэд өлсөхөө андахгүй.
– Хэсэг хугацаанд хөдөлж байгаад л ядарч өлсөх жишээтэй.