Тайланд болон солонгос улсад хүйс солиулах мэс засал хийлгээд жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон Ганбууш буюу хатагтай Н.Ган-Одыг “Бизнес ТВ”-ийн кино албаны даргаараа ажиллуулах хүсэлтэй байгаа ажээ. Тэрээр урьд нь “Өвөрхангай Үндэсний Телевиз”-ийн кино албаны даргаар ажиллаж байсан билээ. Тэгэхээр кино албаны даргаар бол торох юмгүй ажилчихна гэх юм билээ. Телевизийн салбарт 15 жил зүтгэж өөрийн гэсэн нэвтрүүлэг хүртэл бэлтгэн гаргадаг байсан түүнд телевизийн салбар их ойр санагддаг гэнэ. Ямартаа ч хатагтай Ган-Од миний амьдралын чухал хэрэгцээ бол хамгийн түрүүнд байр, ажил бол яах юэ захаасаа авхуулаад байна хэмээн ярьж байсан нь нээрээ л үнэн аж. Урьж залуулан даргын сэнтийд заларч байгаа түүний чадвар мөн тэр хирээр сайн бололтой шүү.
fact.mn