Кристиано Роналду шинэ найз бүсгүйтэй болсон уу?

uls_54be2d0129cd4_1

2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах ёслолын ажиллагаанд Португал хөлбөмбөгчин К.Роналду өөрийн хүү Жуниорын хамт ирсэн. Ёслолын дараа хэвлэл мэдээлэлийнхэн Португал эрын найз бүсгүй Оросын супер модел Ирина Шэйк яагаад ирээгүй талаар олон зүйлийг бичиж байсан юм. Тэгвэл Португалийн орон нутгийн Корэйра Да Мана хэмээх сонинд Ирина Шэйк яагаад ирээгүй талаар тодорхой бичжээ. Хосууд 5 жилийн харьцаандаа цэг тавьсан гэнэ. Учир нь Роналдугийн ээж Мариа Долоресийн 60 насны төрсөн өдрийн баярт Ирина Шэйк очихоос татгалзсан байна. Роналду найз бүсгүйн хамтаар өөрийн төрөлх нутаг болох Португалийн Мадэйра арлыг зорьж ээждээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байж. Гэхдээ Ирина Шэйк энэ бүхнээс татгалзсанаас болж хосууд хөндийрчээ. Мөн Викториа секретийн модель Иринагийн бие төлөөлөгч хосууд салсан гэдгийг баталсан байна, Харин өнөөдөр өглөө гадны хэвлэлүүдэд Роналдугийн шинэ найз бүсгүйн талаар шинэ мэдээлэл гарлаа. Одоогоос 7 хоногийн өмнө Лусиа Виллалон хэмээх Испани бүсгүй өөрийн твиттэр хуудсандаа дараах зургийг оруулжээ. Испаний ABC сонинд бичсэнээр Виллалон Роналдугийн шинэ найз бүсгүй гэнэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таамаг төдий бөгөөд Лусиа Виллалон хэмээх бүсгүй Испаний RMTV-д сэтгүүлчээр ажилладаг гэнэ.

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/515айфон 5 s золотойjapanese escort in dubai


Кристиано Роналду шинэ найз бүсгүйтэй болсон уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.