Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй болох гэж оролдвол…

Эмэгтэй хүний эрэгтэй хүнээс ялгарах нэг гол онцлог шинж бол ажил, амьдралдаа дайчин, эрс шийдэмгий ханддагт оршдог юм байна. Энэ байдал нь эрэгтэй хүнийг хэцүүхэн байдалд оруулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн “эмэгтэй хүн” байхаа болиод ирэхээр эрэгтэй хүний хувьд сексийн харьцаанд асуудал үүсдэг байна.
4-ParadiseStream-Basketball-Couple
Үүнийг сэтгэл зүйчид, сексиологчид үзэхдээ эмэгтэй хүний эрх мэдэл эрэгтэй хүнийхээс дээгүүр байгаатай холбоотой гэжээ. Янз бүрийн судалгааны үр дүнгээс үзэхэд эрэгтэй хүний 25 % нь дээрх байдлаас болж сэтгэл зүйгээр гутранги байх, амьдралын ямар ч идэвхгүй болох, сексийн сонирхол нь буурч улмаар сексийн хамтрагч хайх болдог байна.

Тэхдээ үүнд хүүхэмсэг эрчүүд илүү өртөгдөх магадлалтай гэнэ. Байгалийн тохиолдлоор ч нэг эмэгтэй хүнийг эмэгтэй хүн, эрэгтэй хүнийг эрэгтэй хүн болгож бүтээгээгүй ажээ. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байх тусам сексийн харьцаанд илүү их сонирхолтой байдлаар ханддаг ажээ. Харин хэт их өөртөө итгэлтэй, эрхэмсэг, дайчин, эрс шийдэмгий, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн санаа нь улам даамжрах тусам энэ нь гэр бүлийн амьдралд, эр нөхөртөө болон сексийн асуудалд сөрөг нөлөө үзүүлэх талтай байдаг гэнэ.

Гэтэл энэ үед эрэгтэй хүн өөрийн гэсэн эр хүний байр сууриа хадгалахыг оролддог. Ингэхийн тулд эрэгтэй хүн сексийн асуудлаас татгалзах явдлыг гол зэвсгээ болгож ашигладаг байна. Тэгш эрхийн асуудал гэдэг бол үнэхээр чухал зүйл юм. Гэхдээ байгалийн шалгарлын явцад эмэгтэй хүн хичнээн эрх мэдэлтэй болохын төлөө тэмүүлсэн ч гэлээ хэзээ ч эрэгтэй хүний зиндаанд тэр бүр хүссэнээрээ хүрч чаддаггүй гэнэ.

Эмэгтэй хүн байгалиас заяасан энэхүү тавиланг өөрчилье гэвэл олон хүнд бэрх асуудлуудтай тулгарахаас өөр аргагүй байдалд хүрдэг ажээ. Тэглээ гээд эрхэмсэг хадагтай нар минь энэ бүхэнд гомдосны хэрэггүй юм шүү. Тэгтлээ их эрх мэдлийн төлөө тэмүүлж бүхнийг өөр өнцгөөс харж байгалиас заяасан өөрийн эрхэмсэг агаад тансаг эмэгтэйлэг зан чанар, дүр төрх, байр байдлаа үгүй хийх гэж оролдсоны хэрэггүй юм шүү. Бурхан бидэнд ямар хувь тавилан оноосон түүгээрээ амьдралын шалгуурыг сэтгэлийн хатаар даван туулж сөрж зогсох л хэрэгтэй.аксессуары macbookuae sex


Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй болох гэж оролдвол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.