Сноуден: “iPhone” хүмүүсийг нууцаар тагнах программ хангамжтай

АНУ-ын тагнуулын ажиллагааны нууц баримтуудыг илчилсэн IT инженер Эдуард Сноуден дахин дуулиантай мэдээлэл цацлаа. Түүний ярьснаар “Apple” компанийн үйлдвэрлэдэг “iPhone” гар утас нь хүмүүсийг тагнах зориулалтай тусгай программтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уг гар утсыг ашигладаг ямар ч хэрэглэгчийн мэдээллийг үзэх боломжтой аж.
apple-girl-iphone-phone-Favim.com-530394
Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) мэдээлэгч этгээд нууц программ хангамжтай гар утас ашигладаггүй. Тус байгууллагын экс ажилтан Эдуард Сноудены өмгөөлөгч Антолий Кучерена Оросын “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “Эдуард Сноуден хэзээ ч iPhone ашиглаж байгаагүй. Энгийн гар утас хэрэглэдэг. Тэр ажил мэргэжлийн хүрээнд энэ гар утсыг ашиглахгүй байх ёстой. Гэхдээ хувийн хэрэглээнд ашиглах эрх нээлттэй байсан. Гэхдээ Сноуден аюулгүй байдлын үүднээс iPhone-оос татгалзсан. Уг гар утасны тусгай программ хангамж нь өөрөө өөрийгөө идэвхжүүлдэг тухай надад ярьсан” гэжээ.

“Apple” компани “iPhone” гар утсаа тагнуулын зорилгоор үйлдвэрлэн гаргахад идэвхтэй байгаа бөгөөд iOS 8 үйлдлийн систем нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах боломжгүй гэж мэдэгдсэн юм.

Эдуард Сноуден тагнуулын байгууллагын нууц баримтуудыг илчилсний дараа “Apple”-ийн удирдлагууд “Facebook”, “Google”-тэй хамтран тагнуулын ажиллагааныхаа тухай шинэчлэх талаар эрчимтэй ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд холбогдох программ хангамждаа өөрчлөлт оруулах бололтой.

NSA-аас хэвлэгдсэн нууц баримтуудад өгүүлснээр Их Британийн Засгийн газрын Харилцаа холбооны удирдах газар (GCHQ) “iPhone”-ийн UDID-гээр дамжуулан ашиглан хэрэглэгчдийг тагнаж байгаа гэх мэдээлэл тархсан юм. Гэхдээ одоогийн байдлаар Эдуард Сноудены илчилсэн баримтуудад “Apple”-ийн бүтээгдэхүүний аль программ нь тагнуулын байгууллагын хэрэгсэл болоод байгаа нь тодорхойгүй байна.

Дашрамд дуулгахад, Эдуард Сноудены хэвлэлүүдэд илгээсэн баримтад өгүүлснээр GCHQ нь 2008 оны арваннэгдүгээр сарын нэгэн өдөр харилцаа холбооны тагнуулын шугамаар сэтгүүлчдийн 70 мянга гаруй и-мэйлийг 10 минутын дотор татаж авчээ.

Т.Мунаа

- See more at: http://technology.time.mn/content/53176.shtml#sthash.UCgyPHXP.dpuf

противоударный чехол для iphone 5independent girl escorts


Сноуден: “iPhone” хүмүүсийг нууцаар тагнах программ хангамжтай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.