
“Apple” компани “iPhone” гар утсаа тагнуулын зорилгоор үйлдвэрлэн гаргахад идэвхтэй байгаа бөгөөд iOS 8 үйлдлийн систем нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах боломжгүй гэж мэдэгдсэн юм.
Эдуард Сноуден тагнуулын байгууллагын нууц баримтуудыг илчилсний дараа “Apple”-ийн удирдлагууд “Facebook”, “Google”-тэй хамтран тагнуулын ажиллагааныхаа тухай шинэчлэх талаар эрчимтэй ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд холбогдох программ хангамждаа өөрчлөлт оруулах бололтой.
NSA-аас хэвлэгдсэн нууц баримтуудад өгүүлснээр Их Британийн Засгийн газрын Харилцаа холбооны удирдах газар (GCHQ) “iPhone”-ийн UDID-гээр дамжуулан ашиглан хэрэглэгчдийг тагнаж байгаа гэх мэдээлэл тархсан юм. Гэхдээ одоогийн байдлаар Эдуард Сноудены илчилсэн баримтуудад “Apple”-ийн бүтээгдэхүүний аль программ нь тагнуулын байгууллагын хэрэгсэл болоод байгаа нь тодорхойгүй байна.
Дашрамд дуулгахад, Эдуард Сноудены хэвлэлүүдэд илгээсэн баримтад өгүүлснээр GCHQ нь 2008 оны арваннэгдүгээр сарын нэгэн өдөр харилцаа холбооны тагнуулын шугамаар сэтгүүлчдийн 70 мянга гаруй и-мэйлийг 10 минутын дотор татаж авчээ.
– See more at: http://technology.time.mn/content/53176.shtml#sthash.UCgyPHXP.dpuf