Тахианы ороомог

2Орц:
Тахианы цээж хэсгийн мах 120 гр,
гахайн утсан мах 20 гр,
тахианы машиндсан мах 60 гр,
давс, перец, төмсний нухаш, тоор жимсний сүмс.

Хийх дараалал:
Тахианы цээж хэсгийн махыг томоор нь хавтгайлан давтаад дээр нь нимгэн хэрчсэн гахайн утсан махыг зулна. Үүний дээр машиндаж амталсан махыг голд нь тавьж ороомог болгон хуйлна. Бэлтгэсэн ороомгийг бага хэмжээний усанд хийж 15-20 минут жигнэнэ. /Ороомгийг хүнсний цэвэр гялгар уут эсвэл тугалган цаасаар ороож байгаад жигнэвэл задарч бутардаггүй/.

Төмсний нухаш бэлтгэж, үүндээ крахмал, өндөг, задь, давс, перец нэмж амтлаад хавтгай хэлбэрт оруулан цөцгийн тосонд шарна.

Тоор жимсний сүмс бэлтгэх:
Тоор жимс болон бага зэрэг цагаан гаа, сүү, давс зэргийг нийлүүлж буцалгаад тоор жимсний шүүс нэмж миксердээд шүүж авна. Ороомгийг бэлтгэсэн төмсний хачиртай таваглаж тоор жимсний сүмс асгаж өгнө. Хачин сайхан амттай байх болно.

чехлы на заказhigh paid escorts


Тахианы ороомог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.