Сүүлийн үед монголын сайхан хүүхнүүдэд зориулсан өргөмжлөл замаа алдаж байх шиг. Угаасаа эмэгтэй хүмүүс элдвийн магтаалд дуртай болохоор, эрчүүл тэрхүү зан авирт нь тааруулан янз бүрийн өргөмжлөл, цол хэргэм санаанаасаа зохиож өгдөг болжээ. Жишээ нь, хамгийн сүүлд л гэхэд цахим ертөнцөөр явуулсан санал асуулгаар Монголын хүсэмжлэлт бүсгүй гэдэг өргөмжлөлөөр жүжигчин О.Долгор хэмээх бүсгүй хоёр дахь удаагаа тодорсон юм байх. Харин хоёрдугаар байранд нь жүжигчин А.Ганчимэг шалгарчээ. Хүсэмжлэлт бүсгүй гэдэг цол гуншин цаанаа чухам юуг илэрхийлж егуүлнэ вэ. Эрчүүд болгон дотроо нууцаар хүсэмжилж, далдуур санаархаж явдаг гэсэн утгыг шууд агуулна бус уу? Сүүлийн үед монголчуудын маань санаа нь салтаа руугаа, ухаан нь умдаг руугаа л яваад орчихсон шинжтэй. Сайхан хүүхэндээ хүртэл ийм өргөмжлөл бодож олоод л… Нийтийн дууны хит болсон дуунд нь хүртэл “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэсэн үг яваад л… Сэрэл хөдөлгөсөн гэзэгний үзүүр байхдаа ч яахав. Чухам юун дээр хүрэхээрээ гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөх билээ.
Мөн Хүсэмжлэлт бүсгүй ч байхдаа бас яахав дээ. Цаадуул нь ч гэсэн энэхүү цол гуншингаа эсэргүүцэлгүй, дуугүй л зөвшөөрөн хүлээж аваад баясаж л суудаг. Нарийн задалбал Монголын хүсэмжлэлт бүсгүй гэдэг цол гуншин чинь Монголын эрчүүдийн нуудгай гэсэн утгыг л щууд илэрхийлж байгаа юм шүү дээ. Тиймээс гэр бүлтэй сайхан хүүхнүүд ийм цол гуншингаас эрс татгалзаж, нэр төр гутаалаа хэмээн хүлээн авахаас эсэргүүцэж байваас зохистой.
НОЦТОЙ МЭДЭЭ