Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Сүүлийн үед түүнийг гадаадын загварын агентлагаас ажлын санал авсан талаарх мэдээлэл гарах болсон юм.
1466295_828404870550824_4424693006372170491_n-Copy-640x480
-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ?

-Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо “Шилмэл загвар” агентлагт багшилж байна.

-Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу?

-Телевизийн ажлаа хийхээ больсон.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танд гадаадын загварын агентлагт ажиллах санал ирсэн гэх боллоо. Та тийм санал хүлээн авсан уу?

-Та хаанаас мэдсэн юм бэ. / инээв/ Японы “Startels” нэртэй загварын агентлагаас надад ажлын санал тавьсан. Гэхдээ тэр саналыг нь хүлээн авах эсэхээ одоохондоо шийдээгүй байна.

-Таны Дэлхийн миссийн тайзнаа бүжиглэсэн монгол хатны бүжиг хараа булаам байсан. Үндэсний хувцас тань хүртэл бусдаас содон харагдсан. Монгол хатны бүжгийг танд хэн дэглэж өгсөн бэ?

-Бүжигчин М.Бямбаа тэмцээнд зориулан дэглэж өгсөн. Сорхугтан хатны бүжиг байгаа юм. Би багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Одоо бэлли дэнсээр сонирхон хичээллэж байгаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод олон найзтай болсон уу?

-Олон найзтай болсон. Мөн олон хүнээс урмын үг сонссон. Тэр бүгдээс эрч хүч авч илүү ихийг хийж бүтээх зорилготой боллоо.

-Дэлхийн миссийн тэмцээний үеэр таныг ээж тань очиж дэмжсэн гэсэн. Ээж тань тэмцээний турш тантай хамт байсан юм уу?

-Ээж намайг үзэгчийн суудлаас дэмжсэн. Тийм болоод ч тэр үү би тэмцээний үеэр өөртөө итгэлтэй байсан.

Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн
аксессуары для macescorts dubai agency


Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.