Тэвчээртэйгээр долоо хоногт 10 кг жин хасмаар байна уу?

37d2edae179749bebigДолоо хоногийн дотор 10 кг жин хасна гэдэг зүүд зэрэглээ мэт санагдаж байна уу? Харин эмч нарын боловсруулсан энэхүү арга эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэнэ.

Илүүдэл жингээ хасаж, хүссэн хувцсаа өмсөхийн тулд маш их тэвчээр гаргах нь мэдээж. Турна гэдэг амаргүй даваа учир өлсгөлөнг тэвчих л танд үлдлээ.  Энэ аргыг сар бүр туршиж  үзэж болохоос гадна эхний туршилтын дүнд 10 кг жин баттай хаядаг хэмээн эмч нар хэлж байна. Харин дараагийн нэг сард 3-4 кг жин хасдаг байна.

Эхний өдөр: Нэг лонх цэвэр усыг зургаан хэсэг болгон хувааж уугаарай.
Хоёр дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү ууж, 20-21 цагийн хооронд нэг ширхэг алим
Гурав дахь өдөр: Өдрийн турш нэг лонх цэвэр ус
Дөрөв дэх өдөр: Ногооны өдөр байх болно.  Шинэхэн байцаа, луувангийн салат.
Мөн бүх төрлийн ногоог нэг хоолны халбага наранцэцгийн тостой холиод гурван порц болгон хуваана. Энэ өдөр хоёр аяга ус, эсвэл саахаргүй цай ууж болно.
Тав дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү
Зургаа дахь өдөр: Өглөөний хоолонд нэг ширхэг чанасан өндөг, хагас аяга цай.
Өдөр 11 цагт ногооны шөл. Төмс, лууван, байцаа аль нь ч байж болно.
Орой 21 цагт нэг ширхэг алим.
Сүүлчийн өдөр: 100 гр тараг эсвэл хоёр аяга сүү. Оройдоо зөвхөн нэг аяга саахаргүй цай ууж болно.

Анхааруулга
Энэ хоолны дэглэмийг тэвчээртэй хүмүүс  мөрдөхийг зөвлөж байна. Гоолиг сайхан  биетэй, аз жаргалтай бүсгүй болохыг нэгэнт шийдсэн бол хоолны дэглэмийг долоо хоногийн даваа гаригаас эхэлбэл тохиромжтой.  Эхний гурван хоногт толгой маш ихээр өвдөж, дотор муухайрах магадлалтай. Тиймээс аль болох их унтахыг хичээгээрэй. Өлсөх юу ч биш гэж боддог хүмүүс туршаад үзэхэд гэмгүй л болов уу.

Илүүдэл жингийнхээ эсрэг тэмцэлд хямд төсөр, тэгээд эрүүл аргаар найдвартай турахад тань үнэтэй эм бэлдмэлээс илүү сэтгэлийн тэнхээ л танд тус болох нь.akvaloobackpage escorts dubai


Тэвчээртэйгээр долоо хоногт 10 кг жин хасмаар байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.