“Miss Universe” буюу 63 дахь удаагийн “Ертөнцийн мисс-2015” тэмцээний сүүлийн шат буюу эцсийн шалгаруулалт өчигдөр АНУ-ын Маями хотноо болж өндөрлөлөө. Эцсийн шатанд нийт 88 бүсгүй өрсөлджээ. Улмаар Колумбийг төлөөлөн оролцсон 21 настай оюутан бүсгүй Паулина Вега тэргүүлж, “Ертөнцийн мисс”-ээр өргөмжлөгджээ. Энэхүү тэмцээн нь рейтингээрээ “Дэлхийн мисс”-ийн дараа ордог юм.
Эх сурвалж: www.mminfo.mn