Реалити шоуны од бүсгүй Ким Кардашиан “Инстаграм”-даа инээж байгаа зургаа байршуулаад “Хар л даа. Би инээж чаддаг. Гэхдээ хааяахан. Учир нь, үрчлээтэхээс айдаг юм” гэсэн тайлбартайгаар байрлуулжээ. Алдарт дуучин, загвар зохион бүтээгч, Викториа Векхэм барагтай л бол инээмсэглэдэггүй. Харин түүний нөхөр нэгэнтээ гэргийнхээ инээж буй зургийг цахим хуудаснаа байршуулаад “Тэр инээж чаддаг” хэмээн бичиж байв. Викториагийн хувьд охидын хамтлагт дуулдаг байх үеэс бусдаасаа ялгарахын тулд инээдэггүй гэсэн бол реалити шоуны од Ким үрчлээтэхээс айгаад инээдэггүй гэнэ.