Улаанбаатар бизнес хөгжлийн төв” өчигдөр есөн дүүргийн хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүд үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 20 гаруй бүлгийн урласан шүрэн эдлэл, дээл, гутал, эсгий урлал өрөөстэй байв. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хийсэн зүйлийг нь борлуулахад нийслэлийн НАМЭХ-ныхон туслах үүднээс уг үзэсгэлэнг гаргажээ. Чингэлтэй дүүргийн X хороо ны “Чадварлаг бүлэг”-ийн ахлагч Р.Лхагвасүрэнгээс үйл ажилла гааных нь талаар асуулаа. Энэ бүлэгт хөгжлийн бэрх шээлтэй эмэгтэйчүүд голдуу байдаг аж.
-Та яагаад заавал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр болсон бэ?
-Хорооныхоо өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй эмэгтэйтэй хамтран өрхийнхөө амьжиргаанд нэмэр болохын тулд хоёр жил гаруйн өмнө бүлэг байгуулсан. Бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эсгийгээр бэлэг дурсгалын зүйлс, ороолт, малгай, бойтог, буриад гутал хийдэг. Одоо үйлдвэрлэл маань тогтворжсон. НАМЭХ-ноос төсөл хэрхэн бичих тухай сургалт хийсэн. Үүний үр дүнд есөн дүүргийн дунд зарласан уралдаанд манай бүлгийнхэн “Хүүх дийн өдөр өнжүүлэх төв” байгуулах төслөөрөө шалгарсан. Одоо энэ төвд бүлгийнхээ 15 хүүхдийг аваад байна. Ингэснээр эмэг тэйчүүд маань сэтгэл амар ажил лах боломжтой болсон.
-Ямар газруудаар бүтээгдэхүүнээ худалддаг вэ?
-“Нарантуул” худалдааны төвөөр борлуулдаг. Мөн энэ төрлийн худалдаа хийдэг хүмүүс бүтээгдэхүүнийг маань хямд үнэтэй гээд бөөнөөр нь авчихдаг болохоор борлуулалт сайн байдаг. Мөн бид хавар, зундаа ногоо тарьж өрхийнхөө хэрэгцээг хангахаас гадна дүүргийн иргэддээ борлуулдаг гэлээ.
Т.БУЯНАА